
Ардын хувьсгалын 93 жилийн их баяр наадамд Завхан аймгийн Алдархаан сумын харъяат цэргийн арслан Б.Бадамсүрэн тав давж начны болзол хангалаа. Тэрээр улсын арслан Б.Ганбатаар тав давлаа. Б.Бадамсүрэн нь энэ жилийн бүх цэргийн наадмаар тав давж цэргийн арслан болсон юм.
Мөн Завхан аймгийн Алдархаан сумын харъяат Л.Лха-Очир начин болсон юм. Ийнхүү Завхан аймгийн Алдархаан сумаас энэ жил 2 начин төрлөө.
24tsag.mn