Өнгөрсөн жил манай улс агаарын бохирдлыг бууруулах ажилд 35 тэрбумыг зарцуулсан. Тэрхүү 35 тэрбум төгрөгийг утаагүй түлш үйлдвэрлэх, бүрэн шаталттай зуух оруулж ирэх, сайжруулсан туурга нийлүүлэх гэх мэт ажилд зарцуулсан ч үр дүнгээ өгсөнгүй гэж ажлын хэсгийнхэн дүгнэж байна. Харин ирэх жил агаарын бохирдлыг бууруулах ажилд 100 тэрбумыг зарцуулахаар болжээ. Тэрхүү 100 тэрбумыг үр ашиг муутай элдэв шалдав зүйлд зарцуулахгүйгээр дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах аж.
Т.Хулан