
Ардын хувьсгалын 93 жилийн их баяр наадмын 7-ийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат Улсын харцага Н.Батсуурь Архангай аймгийн Булган сумын харъяат Улсын гарьд Д.Рагчаагаар давж заан цолны болзлыг хангалаа.
Улсын харцага Н.Батсуурийн аав улсын харцага Намсрайжав нь улсын наадамд нэг удаа 5, нэг удаа 6 давж байсан юм.
24tsag.mn