
Ш.Жаргалсайхан нь 2012 оны улсын наадмын хоёрын даваанд Төв аймгийн арслан Ж.Батбилэгийг, гуравт улсын начин Г.Бат-Амгаланг, дөрөвт Улсын начин Ч.Баянмөнхийг, тавд Ө.Даваабаатар харцагаар начины болзол хангасан. Тэр жилийнхээ зургаагийн даваанд Улсын арслан Г.Эрхэмбаярт унаж байсан.
Харин энэ жил Г.Эрхэмбаярыг 5-ийн даваанд хаялаа. Мөн начин цолоо баталж байсан. Энэ жилийн барилдааны 5-ийн даваанд Улсын аварга Г.Эрхэмбаяр, 6-ийн даваанд Улсын аварга С.Мөнхбат, 7-ийн даваанд Улсын арслан Х.Мөнхбаатар нарыг хаясан юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)