
Тэрээр “Баяр наадмын бөхийн барилдааны үзүүрлэсэндээ баяртай байна. Би улсын наадамд 13 жил барилдаж байна. Начин болоод дөрвөн жил боллоо. Тэгээд гарьд цолыг өөрийн хүчээр авч, төрийнхөө наадамд үзүүрлэсэндээ маш их баяртай байна. Нийт Монголчууддаа, Завхан нутгийнхаа ард түмэнд баярлалаа. Завхан аймгийн Идэр суманд байгаа аав Ширбазар, ээж Лхагвасүрэндээ их баярлалаа. Би анх Юмрэн багшид шавь орж байсан. Багшдаа баярлалаа” хэмээн яриа өгөв.
24tsag.mn
Сэтгэгдэл (5)