Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол орны аялахад тохиромжтой газрууд №2

2014-7-13
0
ЖИРГЭХ
24tsag.mn сайт Монгол орныхоо аялж амрахад тохиромжтой буюу үзэсгэлэнт байгаль, үзэж харах зүйлтэй газруудыг цувралаар хүргэж байгаа.
        24tsag.mn сайт Монгол орныхоо аялж амрахад тохиромжтой буюу үзэсгэлэнт байгаль, үзэж харах зүйлтэй газруудыг цувралаар хүргэж байгаа. Өнгөрсөн удаад бид баруун аймгуудыг онцолсон. Харин энэ удаа төвийн аймгууд болох Өвөрхангай, Өмнөговь, Булган, Дундговь зэрэг аймгуудын аялж амрахад тохиромжтой газруудыг түүвэрлэн хүргье. Эдгээрийн ихэнхи нь үзэсгэлэнт сайхан байгальтай газрууд байгаа бол үлдсэн хэсэг нь түүхэн дурсгалт газрууд юм. Ингээд таныг аялж амрах газраа сонгоход бидний бэлтгэсэн мэдээлэл бага ч болов тус болно гэдэгт итгэлтэй байна.
663975596
Эрдэнэ зуу хийд
Эрдэнэ зуу хийд нь Монгол Улс дахь хамгийн эртний Бурханы шашны хийд юм. Тус хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын туурийн хажууд байрладаг. Энэ хийд Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг.
663975596
Монгол түмний морины их шүтээн
Монгол түмний морины их шүтээн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 15 километр газарт буюу алдарт Арвайн талд байрладаг.  Энэхүү цогцолборыг 2007 оны наймдугаар сард олны хүртээл болгосон байдаг. Шүтээнийг босгосон газрын нэр нь Баян толгой бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахиж шүтэж ирсэн төдийгүй алдарт Аравгар хээр хэмээх хурдан хүлгийн төрж өссөн газар ажээ.
663975596
Хужирт рашаан сувилал
Хужирт рашаан сувилал нь 70 гаруй жилийн түүхтэй манай улсын томоохон сувиллын нэг бөгөөд энд та байгалийн увидаст шавар, рашаанаар олон төрлийн эмчилгээ хийлгэх боломжтой.
663975596
Элсэн тасархай
Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхан юм.
663975596
Улаан цутгалан
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт орших Улаан цутгалан нь 25 метрийн өндрөөс урсдаг Монголын хамгийн том хүрхрээ бөгөөд зуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм. юм.  Энд анх усгүй, зөвхөн хайрга л байсан гэх домог бий. Цэрэг дайны үед хэдэн цэрэг гамингуудад хөөгдөн амь дүйж яваад хайрган дээгүүр гарсан гэнэ. Тэдгээр монгол цэргүүд дунд нэгэн “номтой”  цэрэг явсан гэх ба мөнөөх цэрэг “улааны гол минь улаанаар урс” гэж дуу алдан орилоход, улаан  голын дагуу улаан туяарсан үер орж ирэн гамингийн цэргүүдийг аван одсон ажээ. Түүнээс хойш Улаан цутгалан гэж нэрлэх болсон байна.
663975596
Ёлын ам
Ёлын ам нь аймгийн төвөөс баруун тийш 56 км-т Зүүнсайхан ууланд байрлалтай Говь гурвансайханы байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд багтдаг байгалийн үзэсгэлэнтэй газар нутаг юм. 
663975596
Хэрмэн цав
Гурван тэс сумаас баруун хойш Тостын  уулын ар хоолойд сумаас 150 км-т орших маш үзэсгэлэнтэй хайлаас, тоорой, сухай бүхий баянбүрдтэй мөн палендлогын ховор олдворт дээд цэрдийн хурдасаас тогтсон газар нутаг юм. Энэ газар нутгаас Теризинозавар, забролож, тарбазабр, эвэрт үлэг гүрвэл, пинакозабр гэх мэт үлэг гүрвэлийн яс олджээ.
663975596
Сангийн далай хийд
Чогчин сүм, Дүйнхэр дуган зэрэг 9-н гол дугантай, 70:90 метр хэмжээтэй хөх тоосгон хэрэмтэй энэхүү хийд нь тухайн үедээ Монголын говь дахь томоохон хийдийн нэг байсан бөгөөд манай аймагт өнөөг хүртэл бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн цорын ганц хийд юм.
Намнан уул
Намнан уул
Булган аймгийн Хутаг-Өндөр, Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутгийн заагт орших Намнан уул нь ховор амьтан, ургамлаар баялаг бөгөөд газарзүйн өвөрмөц байдал, түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах зорилгоор 2003 онд УИХ-ын 30 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ. Энд улалж-алаг өвст шинэсэн ой, дээд хэсэгтээ хаг-хөвдөт шинэсэн, хуш-шинэсэн ойтой. 30 гаруй төрлийн ховор, нэн ховор, эмийн ургамал ургахаас гадна нэрс, үхрийн нүд, хад, алирс зэрэг жимс жимсгэнэ элбэг ургадаг. Намнан уул нь амьтнаар баялаг бөгөөд буга, бор гөрөөс, гахай, хүдэр зэрэг туруутан амьтадаас гадна сойр, ятуу, хөтүү зэрэг шувууд бий.
663975596
Төвхөний хийд
Өндөр гэгээн Г.Занабазарын 1648 онд байгуулсан Төвхөн хийд нь Улаанбаатар хотоос 450 км , Бат өлзий сумын төвөөс зүүн хойш 15 км-т Шивээт улаан /д.т.д 2266.8 м/ хэмээх шинэс, хушин ойгоор хучигдсан, уулын чанх оройд, хаданд нь хүртэл цуурай чимээ гардаггүй түшлэгт суудал шиг 20-иод м өндөртэй, сонин тогтоцтой ханан хадны тавцан дээр оршино. Энэ хийдийн ар талд "Эхийн умай" гэх арын байц хадны нэвт гарсан нүхний дэргэд мөлхөн гулсаж ордог мухар агуй байхаас гадна даяанч нарын сууж байсан хоёр агуй бий.
IMG_4676
Хүйсийн Найман нуур
Хүйсийн Найман нуур нь Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 115 км-т орших ба УБ хотоос аймгийн төв хүртэл 450 км байдаг. Зам маш бартаатай боловч жуулчид энэ бүсэд ихэвчлэн морь унаж баруун хойноос нь ирдэг. Энэ бүсэд саарал чоно, халиун буга, зэрлэг гахай, тарвага, хэрэм, жирх, чандага, огдой зэрэг амьтад байдаг. 50 орчим төрлийн шувууд байдгаас Монголын улаан номонд орсон цасны хажир бүргэд, ухаа хажир бүргэд тэмдэглэгджээ.
Oosh-manxan-620x330
Өөш манхан
Дундговь аймгийн төвөөс урагш 130 гаруй км яваад  Өөш манханд хүрнэ. Өөш манханы элс баруунаас зүүн тийш 5 км урт сунаж тогтсон бөгөө элс нь нарны энергийг ихээр шингээдэг маш нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой ажээ. Өөш манхан элсний эргэн тойронд ховордсон амьтан болох аргаль угалз, янгир, хуланг харахаас гадна Цагаансуварга хэмээх газрын мөргөцөг бүхий үзэсгэлэнт газар, Тагтааны агуй, Моринтолгойн цав зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, говийн улаан наран хэрхэн мандахыг харах нь үнэхээр гайхамшигтай.
663975596
Их газрын чулуу
Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумдын нутагт орших Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм. Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг. Их газрын чулуу нь хойш урагшаа чиглэлтэй 20 километр орчим үргэлжилсэн хоёр хэсгээс тогтох  бөгөөд хамгийн өндөр цэг нь 1706 метр өндөр Ерлөг уул юм. Их газрын чулууны боржин цохио нь ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх ба тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарал газруудтай.
663975596
Онгийн хийд
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт оршдог Онгийн хийд нь энгэрийн хадаг хавцлыг маш өвөрмөц аргаар ашиглаж шатлан ухаж тэгшлэн өндөр довжоо байгуулаад суурь засах байдлаар асар их хөдөлмөр зарцуулж өөр хоорондоо ижилгүй уран барилга цогцлуулан 300 гаруй жилийн тэртээ байгуулсан бүхэл бүтэн хотын үлдэгдэл туурь юм. Тухайн үед 1000 гаруй лам хуврага шавилан суудаг байсан шашны нэгэн том төв байжээ.
уран тогоооооооооооо
Уран тогоо
Уран уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун тийш 80 км-т Хөвсгөлийн Мөрөн хот орох авто замын дэргэд оршдог унтарсан галт уул юм. Д.т.д 1686 м өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 500-600 м өргөн, гүн нь 50-60 м юм. Тогоондоо 20 м орчим голчтой, 1.5м-ийн гүнтэй дугуй хэлбэрийн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Нандиа (66.181.161.23)
    Сайхан байгал байна
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • zochin (103.26.193.11)
    aylah ymsan.gants ger bul uvaad zam medehgui,yutai ch uchirch bolno geh met saad bnao. yylalin jijig grup z.b dag dotoodinhondoo uilchildeg baiguullaga olhoor baimaar bna.
    2014 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.91.38)
    Аймаг аймгийн онцлогийг харуулсан мэдээллийг оруулвал яах болоо
    2014 оны 07 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
    40 мин
  • Танилц: Дэлхийн адууны өдөр"-ийн арга хэмжээний хөтөлбөр
    44 мин
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
    55 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
    1 цаг 44 мин
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
    2 цаг 58 мин
  • Долоодугаар сарын байдлаар 418 мянган жуулчин иржээ
    3 цаг 4 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    3 цаг 6 мин
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
    23 цаг 47 мин
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    Уржигдар 19 цаг 26 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    Уржигдар 19 цаг 19 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    Уржигдар 16 цаг 33 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    Уржигдар 11 цаг 29 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    Уржигдар 10 цаг 07 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    Уржигдар 09 цаг 15 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    2026-07-02
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    2026-07-02
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    2026-07-02
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ж.Энхбаярын онцолсон ҮГ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК