Их Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес давж түрүүлсэн Увс аймгийн Ховд сумын харьяат “Увснуур” дэвжээний бөх Улсын харцага Н.Батсуурьт шагналын машиныг нь гардуулан өглөө. Уг үйл ажиллагаа дөнгөж сая Чингисийн талбайд болов.
Энэ жилийн наадмын албан ёсны түншээр Японы Тоёота компани ажиллаж байгаа бөгөөд энэ жил анх удаа Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг “Ланд крузер-200” маркийн автоамшинаар шагнаж байгаа нь энэ юм.

Т.Энхэлээ