УИХ-ын сонгуулийн тухай хуулинд төрийн жинхэнэ албан хаагч сонгуульд нэр дэвших бол нэг сарын нэгнээс өмнө ажлаас нь чөлөөлөхөөр заасан билээ. Энэ дагуу ажлаараа дэнчин тавьж, сонгуульд "итгэгч" нар оны өмнө ажлаа өгч "баярын дуу"-гаа дуулцгаав. Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Х.Мурат, Авто тээврийн газрын дарга Б.Цэнгэл нар өөрсдийн хүсэлтээр ажлаасаа гараад байна. Мөн Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дэд дарга А.Мөнхбат нар ч ажлаа өгчээ. Тэдний ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж зөвшөөрсөн байна.
Ирэх сонгуульд өрсөлдөөд гарах нь гарцаагүй гэж өөртөө итгэж буй тэдний нэг А.Мөнхбат ажлаа өгсөн өдрөө "Ноосоо тушаачихлаа, авгайгаасаа салчихлаа. Ажил ч жигдэрч байна даа" гэж фэйсбүүк хуудсандаа бичсэн байв. Энэ жилээс сайд болон улс төрийн албан тушаалтнууд биш бусад төрийн жинхэнэ албан хаагчид улсын төсвийн захиран зарцуулах эрхтэй болж байгаа юм. Тиймээс улсын мөнгийг сонгуульд ашиглахаас сэргийлж албан үүргээс нь чөлөөлөх заалтыг УИХ-ын сонгуулийн тухай хуулинд оруулсан. Дээрх эрхмүүд намдаа хандив өгч ар талаа сайн бодолцсон бололтой. Харин тэдний ард хоосон хоцорсон суудлын төлөө УИХ-ын сонгуулиас ч дутахгүй өрсөлдөөн өрнөх вий.