Нэгдүгээр саран 15-нд болох Казахстаны парламентийн сонгуульд Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас гаралтай Бодаухан овогтой Кайрат нэр дэвшихээр болжээ. Тэрбээр энэ сонгуульд гурван гол өрсөлдөгч намын нэг болох Руханият намаас нэр дэвшиж байгаа юм.
Б.Кайрат нь 1964 онд төрсөн бөгөөд 1990 онд Казахстан руу нүүж Алматы хотын их сургуулийг төгссөн, эдийн засгийн ухааны доктор цолтой. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Гэргий нь Астана хотын Анагаах ухааны их сургуулийн багш, анагаах ухааны доктор юм байна. Түүний үүсгэн байгуулсан "Асар" ТББ нь гадаадаас нүүж ирэгсэдийн эрх ашгийг хамгаалах олон далайцтай ажил хийснээрээ Казахстанд танигдсан, олон салбартай томоохон иргэний нийгмийн байгууллага аж. Б.Кайратийг багад нь авга ахад нь өргүүлсэн бөгөөд төрсөн эцэг Х.Хызырхан нь 1977-1989 оны хооронд Баян-Өлгий аймгийн засаг дарга байжээ. Казахстанд 1990 оноос хойш Монголоос нүүж очсон 30 гаруй мянган хүн байдаг аж.
Казахстаны энэ жилийн парламентийн сонгуулийг шинэчлэлт авчрах түүхэн сонгууль болно гэж ажиглагчид үзэж байгаа юм. Ерөнхийлөгч Назарбаевийн Нур отан нам илт давуу байгаа ч бусад жижиг намуудад ч боломж бий болжээ. Парламентат суудал авах намын босгыг долоон хувиар тогтоож өгсөн тул Нур отан намаас гадна хоёр жижиг нам суудал авах магадлалтай байгаа юм. Үүнд Б.Кайратын нэр дэвшиж буй Руханият нам орж байна. Түүнийг олонд танигдсан нэр хүндтэй хүн тул сонгогдох магадлал харьцангуй өндөр гэж үзэж байгаа аж.

Б.Баяр