“Форрест Гамп” киног Америкийн үндэсний өвд бүртгэжээ
Холливүүдийн үе
үеийн шилдэг киноны жагсаалтад бичигддэг “Хурга майлахаа болино” киног Америкийн
үндэсний киноны өвд бүртгэн авч, Конгрессийн номын санд хад
Холливүүдийн үе
үеийн шилдэг киноны жагсаалтад бичигддэг “Хурга майлахаа болино” киног Америкийн
үндэсний киноны өвд бүртгэн авч, Конгрессийн номын санд хадгалахаар болжээ.
1991 оны “Оскар”-ын шагналт уг кинонд Энтони Хопкинс, Жоди Постер нар тоглосон.
Олон нийтийн санал асуулгаар хамгийн олон санал авсан хэд хэдэн киног тус өвд
бүртгэсний дотор “Форрест Гамп” “Бэмби” хүүхэлдэйн кино, Ч.Чаплины “Хүүхэд” кино орсон байна. Америкийн соёл урлагт онцгой үүрэг гүйцэтгэж, хүмүүсийн оюун
санаанд нөлөөлж чадсан дэлгэцийн бүтээлүүдийг ийнхүү бүртгэн, хадгалдаг
уламжлал 1912 оноос эхлэлтэй аж.