
102 улсын 803 тамирчин өрсөлдөж байгаа тус тэмцээний эрэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Батхүү, Э.Дөлгөөн, Ц.Жигжидсүрэн, эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Гэрэлмаа, А.Халиунаа, Б.Цолмон нар эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.
Монголын багийн ахлагчаар Б.Гантулга, менежерээр О.Эрдэнэбат, дасгалжуулагчаар "Хангарьд" клубын дасгалжуулагч Л.Шинэтулга нар ажиллаж байна.
24tsag.mn