Мансууруулах төрлийн бодис худалдсан хэргээр хоёр шатны шүүхээс 11 жилийн хорих ял сонсч улмаар хяналтын шатны шүүхээс хэрэг нь мөрдөн байцаалтад буцсан Улсын начин Ц.Улаанхүүг Багануур дүүргийн хорих ангиас өчигдөр Цагдан хорих төвд авчирсан билээ. Харин түүнд эрх зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгч нь шүүхэд хандан “Эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж батлан даалтад гаргаж өгөөч” гэсэн хүсэлтийг өнөөдөр хүргүүлэхээр болжээ.
Б.Чимэг