Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 25-26 шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараад автомашин дэлбэлж, эздээс нь мөнгө нэхсэн хэрэг гарсан талаар манай сайт мэдээлсэн билээ. Уг хэргийг Э.Мөнхбат гэгч этгээд үйлджээ.

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 25-26 шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараад автомашин дэлбэлж, эздээс нь мөнгө нэхсэн хэрэг гарсан талаар манай сайт мэдээлсэн билээ. Уг хэргийг Э.Мөнхбат гэгч этгээд үйлджээ. Харин хохирогч Ж.Баярсайхан эхнэрийнхээ хамтаар тус суманд “Найман шарга” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг аж. Тэд жилийнхээ заслыг хийлгэхээр бөө гэх Э.Мөнхбатад үзүүлсэн байна. Тэгтэл Э.Мөнхбат “Танайх сайн засал хийлгэхгүй бол маш их гарз хохирол амсах юм байна. Мөн амь насанд чинь ч аюултай” хэмээн их хэмжээний мөнгө нэхжээ. Тухайн үед Ж.Баярсайханд Э.Мөнхбатын нэхсэн мөнгө байгаагүй учраас засал хийлгээгүй аж. Гэтэл Э.Мөнхбат уурхайн тэсэлгээнд хэрэглэдэг хоёр ширхэг бодисыг машин доор нь тавьж, тус хэргийг үйлджээ. Харин уг явдлын дараа хохирогч Э.Мөнхбатын өөрийгөө бөө хэмээн хэлсэн үгийг үнэн байжээ гэж итгэсэн гэнэ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж, хэрэг гарснаас тав хоногийн дараа буюу 31-ний өдөр Э.Мөнхбат үйлдсэн болохыг тогтоожээ. Одоогоор гэмт этгээдийг сумын Цагдан хорих төвд саатуулан, хэргийг шалгаж байгаа аж.
Б.Чимэг