Өнөөдөр 13 цагийн үед Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын нутаг дэвсгэрт ноцтой осол гарч, нэг хүний амь эрсэджээ. Тус суманд байрлах уул уурхайн компанийн гурван ажилтныг ажлаасаа буугаад явж байхад нь том оврын автомашин дайрсан байна. Ослын улмаас нэг хүн газар дээрээ нас барж, хоёр нь хүнд гэмтжээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Б.Чимэг