Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхдүүд амиа хорлох явдал ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өнгөрсөн шөнө гэхэд амиа хорлосон хоёр хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Арвай хээр сумын хоёрдугаар багт 15 настай эмэгтэй Ц нь гэрийнхээ тоононоос дээлээрээ өөрийгөө боомилж, нас барсан байна. Мөн Говь-Алтай аймгийн Баянтоорой тосгоны төвд 47 настай эрэгтэй Г өөрийгөө боомилж нас баржээ.
Б.Чимэг