Өнгөрсөн 12 дугаар сарын 27-нд болсон газар хөдлөлтийн улмаас тогтоосон онцгой байдлыг цуцлав гэж Тувагийн онцгой байдлын хороо мэдээлэв. 2012 оны эхний өдрүүд буюу 1 дүгээр сарын 1 ба 2-нд Хаа-Хөм аймагт 1-4 баллын дөрвөн ч удаагийн чичирхийлэл мөн мэдэгдсэн байна.

2012 оны 1 дүгээр сарын 3-наас Тувагийн урлаг, спортын бүх байгууллагууд Онцгой байдлын хорооны зөвлөмжийн дагуу үүдээ нээж, шинэ оны баярын арга хэмжээ зохион байгуулж эхэллээ. Оны өмнөхөн 4,2 магнитудын газар хөдлөлт Сарыг Сэп тосгоноос 70 кимлометрийн зайд болсон юм. “Шинэ оны богинохон завсарлагааны дараа газар дахиад л шилгээж эхэллээ” гэж Хаа-Хөм аймгийн дарга Александр Шелехов хэлжээ. Оросын холбооны Тува улс нь Монгол улсын Увс, Завхан, Хөвсгөл аймгуудтай хил залгаа нутаг юм.