Муслим шашны сүм болох мечетийг буулгахыг эсэргүүцсэн иргэд болон
цагдаагийнхын хооронд болсон мөрөгөлдөөний улмаас Өвөр Монголд 5 хүн
амиа алдлаа гэж өнөөдөр Ройтерс агентлаг мэдээлэв. Орон нутгийн засаг
захиргаа саяхан босгосон мечетийг албан ёсны зөвшөөрөлгүй хэмээн нураах
шийдвэр гаргаад байсан юм.

Муслим шашны сүм болох мечетийг буулгахыг эсэргүүцсэн иргэд болон цагдаагийнхын хооронд болсон мөргөлдөөний улмаас Өвөр Монголд таван хүн амиа алдлаа гэж өнөөдөр Ройтерс агентлаг мэдээлэв. Орон нутгийн засаг захиргаа саяхан босгосон мечетийг албан ёсны зөвшөөрөлгүй хэмээн нураах шийдвэр гаргаад байсан юм. Энэ шийдвэрийг эсэргүүцэн муслим шашинтай хятадууд буюу хуй үндэстнүүд босчээ.
Цагдаагийнхан эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий, хутга, бороохой хэрэглэсэн байна. Эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд буй Таошань тосгонд утсан харилцааг тасраад байгаа тул болж байгаа үйл явдлын талаар мэдээлэл авахад хүнд байгаа юм. Орон нутгийн цагдаагийн газар үймээний шалтгааныг хэлсэн боловч үүнээс илүү тайлбар хийхгүй байна гэж Ройтерс мэдээллээ.
Б.Болдсүх