Увс аймгийн “Бум Номин” ХХК Оросын Тува руу 36 тонн мах экспортолсон
боловч буцаагдсан тухай “Татар Информ” сайтад 2012 оны анхны өдөр
мэдээлжээ. Шалтгаан нь нийлүүлэгч компани шаардлагатай бичиг баримтыг
бүрдүүлээгүй гэж Тувагийн мэргэжлийн хяналтын газраас үзсэн байна.

Увс аймгийн “Бум Номин” ХХК Оросын Тува руу 36 тонн мах экспортолсон боловч буцаагдсан тухай “Татар Информ” сайтад 2012 оны анхны өдөр мэдээлжээ. Шалтгаан нь нийлүүлэгч компани шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлээгүй гэж Тувагийн мэргэжлийн хяналтын газраас үзсэн байна. Энэ тухай “Бум Номин” компанийхантай холбогдож тодруулах гэсэн ч дуудлаганд хэн ч хариу өгсөнгүй. Харин Увс аймгийн гаалийн газрынхнаас тодруулахад “Хүлээн авагч улс нь цул мах хүлээж авдаггүй болохоор буцаагдсан” гэж хэлсэн юм.
“Бум Номин” компани нь махны чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн бүс нутагтаа “Мон Тува”, “Мах Импекс”, “Баруун Монгол Интернэйшнл” зэрэг компаниудтай өрсөлдөн махны худалдаа эрхэлдэг аж.
Б.Болдсүх