зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Ганхуяг: Бид Африкийн замаар орчихлоо. Үүний гарц нь улстөрийн шийдэл

2014-7-29
0
ЖИРГЭХ
“Хас” банкны үүсгэн байгуулагч нэрээрээ олонд танигдсан Ч.Ганхуягтай ярилцлаа. Тэрбээр өмнөх Засгийн газрын үед Сангийн дэд сайдын албыг хашиж байсан нэгэн. Унгар улсын Эдийн засгийн их сургууль төгссөнөөсөө хойш Монголын банк санхүүгийн салбарт 20 гаруй жил ажиллаж буй  манай лидер залуусын нэг.

e84c7dffb01ed3bc966b66b743d6c587_x3    “Хас” банкны үүсгэн байгуулагч нэрээрээ олонд танигдсан Ч.Ганхуягтай ярилцлаа. Тэрбээр өмнөх Засгийн газрын үед Сангийн дэд сайдын албыг хашиж байсан нэгэн. Унгар улсын Эдийн засгийн их сургууль төгссөнөөсөө хойш Монголын банк санхүүгийн салбарт 20 гаруй жил ажиллаж буй  манай лидер залуусын нэг.

-Монголын эдийн засаг хүндэрсэн гэдгийг эрх баригчид хүлээн зөвшөөрч, баахан ажил хийхээр төлөвлөлөө. Улиг болсон асуулт ч гэлээ монголчууд ямар бодлого явуулбал энэ хүндрэлээс хурдан гарах бол гэдгийг ярианыхаа эхэнд Таниас асуумаар байна?

-Төрийн бодлогын залгамж чанар, үргэлжлэл алдагдсаны гор гарч байна. Одоо нэг долларын төгрөгтэй тэнцэх ханш 1830 болсон байна, 1700 хүрч байх үе буюу өнгөрсөн оны есдүгээр сард би талбай дээр гараад буруудсан. Оны сүүлээр ханшийг түр тогтоогоод дахиад алдчихлаа. Миний талбай дээр гардаг үйлдэл дохио болох ёстой байсан. Баяр наадам дөхөөд ирсэн үед дахин анхааруулахад, амралтын өдрөө нэмэх бус дарга нар өдөр шөнөгүй ажиллах хэрэгтэй байна. Чих амраа бодоод амралтын өдрийг нэмээд байх шиг. Монголбанкны удирдлагыг улс төрөөс хараат бус байлгах бодлого алдагдсаны гай гарсаар. Миний мэдэхийн шинэ хууль батлагдсанаас хойш /1996 оноос/ Төвбанкны ерөнхийлөгчийг улс төрөөс ангид байлгах зорилгоор зургаан жилээр томилно гэсэн заалт хэзээ ч хэрэгжээгүй. Хуулиа гууль болгож, мөрдөхгүй, өөрийнхөө дураар тайлбарладгийн үр дүн юм даа.

Мөнгөний бодлого тогтвортой байх ёстой. Монголбанк мөнгөний бодлогоо урьтал болгохгүйгээр төр засгийн өмнөөс очиж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх байдлаар асуудалд хандсан нь өнөөгийн нөхцөл байдлыг бий болгосон. Төвбанкны өмнөх ерөнхийлөгч нарт улс төрийн томилгоо хийгдэж байсан ч тэд бодлогоо хараат бус байлгаж ирсэн. Энэ нь бидний аз байж. Төрийн залгамж халааг хэт их гудамжны улстөрч, популистуудаар дүүргэсэн учраас мэргэжлийн бэлтгэгдсэн боловсон хүчин үгээ хэлэх, ажлаа хийх боломжгүй болсон. Популистууд мэдлэг нимгэн, дээр нь эдийн засгийг авч явах гэж алдаж, түүнээсээ суралцаж буй нь бидний амьдралд хүндээр тусч байна. Нэг ёсондоо ажлын дадлага туршлага, мэргэжлийн мэдлэг боловсрол, наад захын энгийн логик сэтгэлгээ, хувь хүний ёс зүй дутмаг байгаагаас алдлаа.

-Хүндэрсэн эдийн засгаа сэргээх арга байж л таараа. Нэн түрүүнд хийх ажил нь юу байх вэ?

-Монголбанк, яамдын удирдлагуудыг мэргэжлийн хүмүүсээр удирдуул. Ингэж байж амьдралд ойр бодлого шийдвэр гарна. Эдийн засгийн хөгжлийн яамыг мэргэжлийн хүн удирдах ёстой. Бизнес, эдийн засаг итгэлцэл дээр тулгуурлаж явдаг. Ард түмний итгэлийг төр үгүй хийсэн. Зургаан жил ярьж байгаад зурсан гэрээгээ өнөөдрийн эрх баригчид түүн дотроо УИХ-ын дарга эсэргүүцэж эхэлсэн. Өмнөх Засгийн газрыг ажиллуулахгүй огцруулах талаар байнга ярьж байсан. “Чингис” бондыг гаргах нөхцөлийг өмнөх Засгийн газрууд бий болгосон. Өөрөөр хэлбэл, Монголд мөнгөө зээлдүүлье гэсэн итгэлцэл бий болсон. Энэ боломжийн үзүүрээс атгасан одоогийн Засгийн газар үүнийг зөв ашиглаж чадсангүй. Ганц жишээ дурьдахад, төмөр замын санхүүжилтэд өгсөн 200 сая долларын талаар сураг сонсоход, зөвхөн шороо овоолсон байгаа юм. Бид хэдэн дарга нарын компаниудын том оврын машинаар говийнхоо хөрс шороог талхлаад, иргэд, мал амьтнаа тоос шороон дунд амьдруулсаар баялгаа Хятадын хил рүү машинаар зөөсөөр л байна. Төмөр зам тавих гээд хэрэлдсээр зургаан жил өнгөрлөө.

-Төвбанк мөнгөний хатуу бодлого явуулбал өнөөгийн нөхцөл байдлаас гарна гэх хүмүүс ч байна.

-Бодлого дээр илүү анхаарах ёстой. Мөнгөний хатуу бодлого явуулбал бид эдийн засгаа царцаачихна. Одоо Төвбанк мөнгөө хумих гэж оролдож магадгүй. Энэ буруу. Хүндрэлээс гарах нэг горьдлого бол төмөр зам. Нэг үндэстэн, баг шиг урагш зүтгэж, Оюутолгойн гэрээний хоёрдугаар үе шатыг эхлүүлэх ёстой. ТЭЗҮ нь гурав хоногт танилцуулагдахгүй гэдэг нь тодорхой болчихлоо. Яагаад гэвэл, татварын маргаан таслах зөвлөл рүү “Рио Тинто” гомдол гаргасан. Тэгэхээр бид энэ оныг бүсээ чангалаад давахаас өөр аргагүй болж байна. Ирэх есдүгээр сарын 30-нд “Рио Тинто”-гийн санхүүжилтийн хоёр дахь хэсэг орж ирэх ёстой байсан. Дөрвөн тэрбум доллар. Одоо монголчуудаас баталгаа авахгүйгээр тэр мөнгийг оруулж ирэхгүй. Тэд манайд 1.2 тэрбум ам.долларын татвар төлчихөөд буй. Гэтэл нэг татварын байцаагч очоод танайх манайд 130 сая доллар төлөх ёстой гэснээс болоод тэд татварын маргаан таслах зөвлөлд хандсан байна. Ийм байхад дахин зээл авч, өөртөө лай хураахыг хэн ч хүсэхгүй.

-Дарга, сайдгүй бүсээ чангалах ёстой гэх юм. Нэгэнт доллар орж ирэхгүй байхад хүндэрсэн эдийн засгийг яаж тордох юм бэ?

-Шаварт унагаачихаад бүсээ чангалъя гэж дарга нар ярих нь буруу. Харин ч хариуцлагын асуудал яригдах ёстой. Нүүрсээ улс төрийн аргаар худалдах гэрээ байгуулах хэрэгтэй. Удахгүй Си Зинпинь айлчлах гэж байна. Зөв угтаад зөв гэрээнүүдээ зуруулах ёстой. Улиг болсон хийн хоолойн “үлгэр”-ийг хаях хэрэгтэй. Манайх төмөр замаа тавъя, нүүрсийг маань таван жил тогтвортой худалдаж ав гэж санал болгон гэрээгээ шамдуул. “Саусгоби сэндс”-ээ танайх худалдаж аваад ажиллуул. Бид алдаа гаргажээ. Та нартаа мөнхийн найрсаг харилцаатай. Манай нүүрсийг ав” гэдэг талаар яриа хэлэлцээр хийх ёстой.

-Манайд хариуцлагын тогтолцоо алдагдаад удаж байгаа. Зарим сайд алдаагаа ухамсарлаад суудлаасаа буухгүй болох нь УИХ дээр яригдаж буй сандал ширээний хэрүүлээс тодорхой харагдаж байна л даа. Ийм үед хариуцлага гэж ярих хэрэг байна уу?

-Засгийн газар хариуцлагаа хүлээх ёстой. Асуудал эрхэлсэн сайд нартай хариуцлага ярих зайлшгүй шаардлагатай. Тэгэхгүйгээр цааш явахгүй. Алдаа гаргаад байхад “За, одоо өнгөрсөн” гээд өнгөрүүлбэл дараа халааг нь авсан хүн алдаа гаргалаа ч толгойг нь илээд өнгөрдөг гэсэн сэтгэхүйтэйгээр ажиллана. Ингэж болохгүй. Төр цомхон байх ёстой. Хувийн хэвшлээр ажлаа хийлгэх хэрэгтэй. Хувийн хэвшил нь зохион байгуулалттай байх ёстой. Одооных шиг эрээвэр хураавар биш.

-Та дээр улстөржилт их байна гэлээ. Танай намын бүлэг сөрөг хүчин гэдгээрээ ч тэгдэг үү зарим асуудалд хэт туйлширч, улстөржөөд байна уу даа гэж хардаг. Үүнийг та МАН-ын гишүүн бус иргэн хүний хувиар хэрхэн харж, үнэлэлт дүгнэлт өгөх вэ?

-Улс төрчид улстөржих ёстой. Бизнес эрхлэгчид ажлаа хий. Би МАН-ын гишүүн гээд УИХ дахь бүлгийнхээ өмнөөс хариуцлага хүлээхгүй. Би УИХ-д сонгогдох гэж оролдсон, чадаагүй. Хувийн бизнесээ эрхлээд явж байна. Жирийн иргэд дөрвөн жилд нэг удаа улстөржчихөөд бусад үед ажлаа хийдэг байх ёстой. Залуучууд дундаа тэрний энэний гэж хагаралдах нь яав ч сайнаар тусахгүй. Тэр үүднээс би Н.Алтанхуягийн Засгийн газрыг зөв ажил хийвэл дэмждэг. Буруу байдлаар нийгэм рүү дайрвал үзэл бодлоо илэрхийлдэг. Би Монгол Улсын иргэн. Энэ бол миний хамгийн түрүүнд өмсч яваа малгай. Дараа нь нам, бизнес яригдана. Тиймээс би Монгол Улсын эрх ашгийн төлөө нэн тэргүүнд дуугарах ёстой. Засгийн газар буруу зүйл их хийгээд байх юм. Үүнд би МАН-ын байр суурийг илэрхийлээд шүүмжлээд байгаа юм биш. Иргэнийхээ хувьд дуугарах үүрэгтэй. Тиймээс  намайг намын малгайтайгаар харах хэрэггүй шүү дээ. Би эгэл жирийн иргэн.

-Улс төрчид ултөржиж, бизнес эрхлэгчид ажлаа хийх ёстой гэж байна. Тэгэхээр бизнес эрхлэгчдийн хүлээгээд буй хууль эрх зүйн орчин батлагдахгүй хүлээлт үүсч, ажил аль аль талдаа гацах юм биш үү?

-Сөрөг хүчнийг нөгөө талаас нь бас харах хэрэгтэй. Шинэ парламент бүрдсэний дараа жил гаруй бүлэггүй явуулсан. Одоо УИХ-ын нэг Байнгын хороо 20 орчим гишүүнтэй байхад 1-2 нь л манай намын төлөөлөл байна. Энэ нь ардчилсан нийгмийн төлөөллийн зарчмыг алдагдуулсан. УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь ард иргэдээ төлөөлөөд парламентад сууж байхад Байнгын хороодын гишүүдийн намын харьяалал ийм тэнцвэргүй байна. Энэ нь МАН-ын гишүүдийн ард иргэддээ хүргэх дуу хоолойг боогдуулж байна гэж би боддог. Үүнд өширхөл бий болж байна. Үүнийг засч залруулах ёстой. УИХ-ын дарга ухамсартай хүний хувьд засах хэрэгтэй. Тэгэхгүй бол аюултай. Ардчиллыг боомилсон, түүний суурь үндсийг устгасан Монгол Улсыг буруу зам руу түлхсэн үйлдэл болж байна. “Давхар дээл”-ийг тайлуулна, сонирхлын зөрчилтэй байна гэж тухайн үедээ цээжээ дэлдэн батлуулж байсан хүмүүс өнөөдөр бүгдээрээ ярайтал сууж байна.

Асуудалд нухацтай, болгоомжтой хандахгүй бол үндэсний эрх ашиг хөндөгдөнө

-Засгийн газрын өрийн бодлогод та үнэлэлт дүгнэлт өгөөч. Өрийг ДНБ-ий 90 хувьд хүргэхээр хуулийн төсөл хэлэлцэж байна. Нөгөөтэйгүүр төсвөөс гадуурх мөнгүүд бас бий.

-Зээл авч болно. Гэхдээ Оюутолгойг эргэлтэд оруулж, төмөр замаа шийдсэн байх ёстой. Монголбанк улс төрөөс хараат бус байж, мөнгөний бодлогоо дангаараа хэрэгжүүлэх хэрэгтэй. Ханш тогтворжсон байх ёстой. Учир нь, бид өнөөдөр зээл нэмж авахгүй байж илүү өрөнд орж буй юм шиг харагдаж байна. Валютын ханшийн өөрчлөлтөөс болоод улсын өр ДНБ-ий 60-аас дээш хувьд хүрсэн. Энэ асуудлуудыг шийдэхгүйгээр нэмж өр тавьж болохгүй. Ард иргэдэд төр “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан мөнгө өгнө гэж амласан нь өр мөн үү. Гаднын банкинд өгөх өрөө бүртгэчихээд иргэддээ олгох мөнгөө яагаад тооцдоггүй юм. Итгэлийг олж авч байж олон улсад унаад буй нэр хүндээ сэргээж авна. Үүний тулд шинэ хүмүүс гарч ирэх ёстой.

-Шинэ хүн томилох нь дор хаяж хоёр жилийн дараах асуудал. Таны ярианаас ойрын 2-3 жилд эдийн засаг сэргэхгүй нь гэж харж болохо уу?

-Сэргээж болно. “ЭЗЭН-100” хөтөлбөр зарлачихаад 100 үйлдвэр хувьчлан нэг нэгээр нь эзэн болоод сууна гэж болохгүй. Хувьчлалыг эдийн засаг хөгжиж, хүмүүс сонирхсон, мөнгөтэй байх үед явуулдаг болохоос үнэгүйдсэн хойно нь хувьчилдаггүй. Энэ бол төрийн өмч, Монголын ард түмэн, ирээдүй хойчийн маань өмч. Үүнийг 1996-2000 оны хооронд АН засаг барьж байх үедээ Төрийн өмчийн хороогоор наадсан шиг болгуулахыг өнөөдөр зөвшөөрч болохгүй. Оюутолгойг урагшлуулахгүйгээр эдийн засаг сэргэхэд хүнд. Улмаар манай улсын зээлжих зэрэглэл одоогийнхоосоо буурна. Гаднаас авсан бонд маань жанк /муу/ бонд болно. Жанк бондоор тоглодог сангууд манай өрийг худалдаж авна. Өөрөөр хэлбэл, нэг долларын өрийг 20 центээр худалдаж авна гэсэн үг. Олон улсын шүүхээс манай бүх гаднын хөрөнгийг царцаана. Тэгээд төлүүлж авна. Бид Африк, Аргентины зээлийн хямралын замаар ороод явж байна. Одоо үлдсэн ганц гарц бол улстөрийн шийдэл.  

-Хямралаас үүдэж олон аж ахуйн нэгж хаалгаа барьж байна. Халагдсан хүмүүс цалингаа барьцаалан хэрэглээний болон орон сууцны зээл авсан нь банкны чанаргүй зээлд нөлөөлж эхэлсэн байх. Эдийн засгийн хүндрэл банкны салбарт хэрхэн тусч байна вэ?

-Банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байсан. Эндээс ямар үзүүлэлт гарах нь ойлгомжтой  биз дээ. Эдийн засгийн хүндрэлээс болоод өмнө нь хэвийн үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэрүүд түүхий эдээ авч чадахгүйд хүрч, улмаар бараа бүтээгдэхүүнээ зарж чадахаа больж байна. Хүмүүсийн худалдан авах чадвар буурлаа. Зарим нэг нь орлогогүй болж эхэллээ. Ихэнх нь банкны зээлтэй.

-Гадаадын томоохон банкууд манайд төлөөлөгчийн газраа нээж байна. Тухайлбал, Bank of China. Энэ нь Монголын эдийн засаг тэр дундаа банкны салбарт ямар үр дүн авчрах вэ?

-Хоёр талтай. Bank of China Монголд орж ирэх нь банк хоорондын өрсөлдөөнийг эрчимжүүлж, бидэнд агаар мэт хэрэгтэй байгаа гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэн бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бий болгох замаар хүндрээд буй эдийн засагт сэргээш өгөх талтай. Манай банкуудын үйлчилгээ ч энэ нөлөөгөөр сайжирч, дунд хугацаанд үйл ажиллагаа нь чамбайрч, өрсөлдөх чадвар нь ч нэмэгдэх боломжтой. Харин дунд хугацаанд манай бүх өөдтэй, өнгөтэй бизнесүүдийг бага хүүтэй, их хэмжээний зээлээр тэтгэснээр бид нэг банкны барьцаанд бүхлээрээ орох эрсдэл бий. Өөрөөр хэлбэл, тэдний бидэнд үзүүлэх нөлөө, шахалт ихэсч, манай үндэсний гэх банкууд сайн харилцагчгүй мухардмал байдалд орж бүхлээрээ унах эрсдэл бий. Тэр үед тэдний зүгээс хэрэглэж болох нэг аюултай арга бол зөвхөн Хятадын оролцоотой, хятад эзэнтэй, хятад технологи ашигласан төслүүдийг дэмжиж, манай үндэсний гэх тодотголтой бизнесүүдийн өрсөлдөх чадварыг сулруулах. Улмаар үгүй хийх бодлого барих боломж үүсэхийг үгүйсгэхгүй. Иймд бид энэ асуудалд туйлын нухацтай, болгоомжтой хандах нь үндэсний эрх ашигт нийцнэ. Би энд заавал хориг тавь гээгүй. Бид зөвшөөрөл өгвөл эдгээр хүчин зүйлсийг тооцоолж, анхнаасаа алсаа харсан зөв хязгаарлалт, нөхцөл бүхий, нарийн хяналтын дор үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгон ажиллуулж болно. Манайх жижиг эдийн засагтай орон. Тэгсэн хэр нь дэлхийн хамгийн том хүчтэй хоёр гүрний дунд хавчигдсан өвөрмөц онцлогоо хэзээ ч мартаж болохгүй. Хараат бус бодлого хэрэгжүүлэх арга зам нь эдийн засгаа төрөлжүүлэх, бэхжүүлэх, гаднын хөрөнгө оруулалтыг маш ихээр татах явдал юм. Хятадад банкны салбар нээх эрх өгөх гэж буй бол ОХУ, АНУ-д ч өгөх хэрэгтэй. Үгүй бол гурван саяуулаа тохирох ёстой.

-Юу гэж?

-Аль нэг банкаа бүгдээрээ худалдаж авъя. Өөрөөр хэлбэл, гурван сая иргэн бүр 100 мянган төгрөг гаргаад бүгд хувьцаатай болж, ард түмний банк болгочихъё. Тэндээ хадгаламжуудаа нээе. Хятад банкнаас зээл авч бизнесээ явуулж, ашиг олчихоод өөрсдийнхөө банкинд хадгалуулъя.

Эх орончид “Би эх оронч” гэж цагаан хоолойгоор зарладаггүй

-Сүүлийн үед хаа сайгүй хөгжил гэж их ярих болжээ. Та хөгжил гэдгийг юу гэж ойлгодог вэ?

-Би өмнөх Засгийн газрын үед дэд сайд байхдаа эдийн засаг төдөн хувиар өслөө, инфляцийг ингэж барьж байна, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүллээ, Маршал, Тэрэлжийн гүүрийг заслаа гэж ярьж байсан. Тэр үед залуус “Амьдралд мэдрэгдэхгүй байна” гэдэг байсан. Төд удалгүй цалин хөлс нэмэгдэж, байшин барилга баригдан гадаад дотоодын хөрөнгийн урсгал сайжирсан. Энэ бол хөгжлийн илрэл байв. Үүнийг зарим залуу МАН-д дургүйдээ ч болсон уу харахыг хүсэхгүй байсан. Гэхдээ энэ бол хөгжил байсан. Эдийн засаг өсч байгааг хүн бүхэн мэдэрч байв. Сайн муу ч бай оюутнууд 70 мянган төгрөг авдаг болсон. Харин энэ Засгийн газар гараагаа сайн хийсэн. Өмнөх Засгийн газрын эхлүүлсэн “Салхит”-ын цахилгаан станц, “Энержи ресурс”-ийн зам, Нарны гүүр зэрэг ажлын туузыг очиж хайчилсан. Бид Хөгжлийн банкны дансанд 600 сая ам.доллар үлдээгээд явсан. Харамсалтай нь, өнгөрсөн хоёр жилийг үр бүтээл муутай өнгөрүүлчихлээ. Хий улстөржлөө. Ардчиллынхаа үнэт зүйлийг бүгдийг нь умартаж эрх мэдлийн төлөө улайрч дайрлаа. Албан тушаал авах гэсэн фракцуудын хоорондын тэмцэл сайн үр дүн авчирсангүй. Оюутолгойг гацаасан явдал нь манайхан гүйж байгаа хөл рүүгээ буу барьж байгаад буудсантай адил зүйл болсон. Өөрөөр хэлбэл, хөгжлөө зогсоосон. Улс хөгжилтэй байхын тулд иргэд нь боловсролтой байх ёстой. Хөгжил эдийн засгийг өрсөлдөх чадвартай болгодог. Нөгөөтэйгүүр өрсөлдөх чадвартай болж байж бид хөгжил рүү тэмүүлнэ. Өрсөлдөх чадвартай байна гэдэг богино хугацаанд чанартайгаар ихийг бүтээж, үнэтэйгээр зарах явдал юм. Ингэхийн тулд бидэнд боловсон хүчин, хөрөнгө мөнгө, дэд бүтэц, худалдан авагч зах зээл, мэргэн санаа хэрэгтэй. Энэ бүхэн нийлж байж баялаг бүтнэ.

Италичууд яагаад арьсан цүнхээ 2000 доллараар зарж байхад Монголд үйлдвэрлэсэн арьсан цүнх 30 мянган төгрөгийн үнэтэй байна вэ. Дизайн, өнгө үзэмж, чанар, брэнд, технологи нөлөөлж байна шүү дээ. Тэд арьс ширний зориулалтаар ашиглах малыг тусгай зориулалтын байранд байлгаж, хооллож, тэжээж, бордож, зориулалтын аргаар нь нядалж байж тэр арьсыг гаргаж авч байна. Нарийн боловсруулалтын технологи, чадварлаг боловсон хүчнийг ажиллуулж байна.

-Ийм болохын тулд Монгол залуус боловсролтой байх ёстой. Гэтэл манайд боловсролын чанар сайн биш.

-Боловсролтой болохын тулд бидэнд мөнгө хэрэгтэй. Мөнгөтэй болохын тулд бид төмөр зам тавих ёстой. Хойд хөрш рүү бид нүүрс зөөхгүй. Тэд манайхаас нүүрс авах ч үгүй. Хятадууд манай нүүрсийг авч магадгүй. Тэнэг, явцуу, мэдлэг боловсролгүй, хоосон популист ярианд орж, Нисэхийн замыг барьж буй хятадуудыг очиж зодно гэж зарим залуу ярьж буй нь утгагүй зүйл. Тийм л сүрхий юм бол өөрсдөө хүрз, жоотуугаа бариад тэр замаа барь. Гэхдээ хятадуудыг олноор оруулж ирэхийг би буруутгадаг. Ялангуяа хар ажилчдыг. Харин өндөр технологи нэвтрүүлж буй Хятадын компаниудыг оруулж ирэх ёстой. Солонгос ч адил. Хоолны газар ажиллуулдаг солонгосчууд одоо хангалттай. Бидэнд сайн технологитой, дэлхийд тэргүүлээд байгаа компаниуд хэрэгтэй байна. Бодлогоо ч ийш нь чиглүүлэх ёстой. Тэгэхийн тулд монгол залуус хэлээрээ бус гар, хөлөөрөө ажилладаг болмоор байна. Хятадуудыг үзэн ядах хангалттай. Үзэн ядаад тэвчихгүй бол тэдний хийж буй ажлыг хий. Үүгээрээ эх орондоо хайртай, үнэнч гэдгээ харуул. Битгий хоосон цээжээ дэлд.

-Эх оронч үзэл гэдгийг та энгийнээр тайлбарлахгүй юу?

-АПУ компани сүүний үйлдвэр нээлээ. Энэ бол эх оронч хүмүүс. Шинэ технологи оруулж ирэн хүмүүс сурган ажиллуулж, олон зуун хүнийг ажлын байраар хангаж байна. “Салхит”-ын цахилгаан станцыг эх оронч хүмүүс барьсан. “Энержи ресурс”-ийн Өмнөговьд барьсан хотхон эх оронч хүний хийсэн ажил. Тэнд барьсан цахилгаан станц эх орончдын бүтээл. Эрдэнэтийг эх орончид бүтээн байгуулсан. Эх орончид би эх оронч гэж цагаан хоолойгоор зарладаггүй. Ард түмний өмнөөс гэж хоолойгоо зангируулж, цээжээ дэлдэж, талбай дээр хүчирхийлэлд уриалж зогсдоггүй. Эх орончид эх орондоо хайртай учраас бүтээн байгуулахын тулд байшин, үйлдвэр барьж олон мянган хүнийг ажлын байраар хангаад явдаг. Сургууль байгуулж, хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж, гадаад багш авчирч ажиллуулдаг. Ар гэр амьдралаа авч явах гэж гэрээгээр ирж энд ажиллаж байгаа ядруухан хятадыг балбачихаад би эх оронч гэж бодож ярих нь утгагүй. Энэ бол гэмт хэрэг. Нөгөөтэйгүүр гадныхныг гудамжинд барьж аваад зодож байгаа залууст хэлэхэд, энэ бол эх орноосоо урваж буй хэрэг. Монголын тусгаар тогтнол аюулгүй байдалд шууд заналхийлсэн үйлдэл гэж би хардаг. Монголчуудыг Сөүлийн “Инчон”-ы нисэх онгоцны буудал дээр буухад солонгосчууд барьж аваад зодоод байвал ямар вэ. Үүнтэй л адил ойлголт.

С.Батзаяа
0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүрэн баавгай болон Шивэр хандгайг агнан бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг илрүүлжээ
"Хуулиа мөрдье" нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүллээ
Г.Пүрэвдэлгэр: Хэвлэн нийтлэхтэй холбоотой гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй
Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газартай уулзалт зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1125)

  • oEaRXXdgOzuQiw (27.41.198.165)
    Do you know what extension hes on? cipralex 10mg 28 tablet The condition is serious and can lead to complications such as heart disease, stroke, kidney disease, blindness or amputation. But, if managed properly, people with diabetes can live long, healthy lives.
    2015 оны 11 сарын 22 | Хариулах
  • oEaRXXdgOzuQiw (27.41.198.165)
    Punk not dead cheap buy bimatoprost A wildfire that broke out in the inland mountains of Southern California has expanded exponentially, burning homes, forcing the evacuation of several small mountain communities and leaving three people injured.
    2015 оны 11 сарын 22 | Хариулах
  • oEaRXXdgOzuQiw (27.41.198.165)
    Could I make an appointment to see ? misoprostol canada Anthony Castro, 31, said he felt overwhelming joy when he first heard the women had been found and freed, but was horrified when he learned from Berrys 911 call that it was his father who had held them.
    2015 оны 11 сарын 22 | Хариулах
  • oEaRXXdgOzuQiw (27.41.198.165)
    Im afraid that numbers ex-directory misoprostol buy online President Barack Obama rolled out a climate change action plan in June, and issued a memorandum directing the EPA to complete carbon pollution standards for the construction of new power plants by September 20 as part of the sweeping proposal.
    2015 оны 11 сарын 22 | Хариулах
  • oEaRXXdgOzuQiw (27.41.198.165)
    Id like to open an account signs ovulation 100mg clomid A number of retailers give exclusive deals to cardholders, including special sales events. Target offers its Credit REDcard customers 5 percent off every purchase and free shipping at Target.com. If youre a frequent shopper at a store that offers a juicy rewards program, Harzog says a store credit card could save you money.
    2015 оны 11 сарын 22 | Хариулах
  • kXuNXpgMZ (218.200.66.197)
    Have you read any good books lately? where to get amoxicillin A massive explosion that followed a power outage on the campus of the University of California at Berkeley campus resulted in at least one person being hospitalized and forced a campuswide evacuation Monday night.
    2015 оны 11 сарын 22 | Хариулах
  • lHdUybni (196.36.53.202)
    How long have you lived here? httpwww.all-tech-mechanical.comcooling-services can gp prescribe clomid That pregnancy rate is similar to what has been observed in clinically infertile women without a history of cancer, Richard Anderson, a professor of clinical reproductive science at the University of Edinburgh in the UK, writes in an editorial accompanying the new study in the journal Lancet Oncology.
    2015 оны 11 сарын 21 | Хариулах
  • lHdUybni (196.36.53.202)
    Will I get paid for overtime? httpwww.thepennyloafers.comportfolioamanda-triglia buy sildenafil citrate The merger was steaming toward final approval this month until the U.S. Justice Department and six states threw up a roadblock. They filed a lawsuit in federal district court in Washington, D.C., to stop the merger, saying it will reduce competition and lead to higher fares and extra fees for consumers.
    2015 оны 11 сарын 21 | Хариулах
  • зочин (27.123.214.117)
    улс орны эдийн засаг элгээрээ хэвтлээ.монголчууд ямар сонголт хийнэ туунийхээ шанг хуртдэг одооч 2-3сонгуульд ан-ыг сонгохгуй. байхаар л болж байх шиг бна даа.улдсэн 2жилд ошоо юм узнээ.харин 2жил тэвчээд сонгууль болно дунгээ тавина.хар машин гэж нэг айхтар юм бий дээ.АНУ бодлогоо экспортлохын тулд юу ч хийхээс буцахгуй.
    2014 оны 08 сарын 03 | Хариулах
  • Ганаа (103.26.193.5)
    Сайхан ярилцлага бн аргагуй л боловсролтой хуний яриа бн зарим нь ойлгохгуй л дээ тэгээд л шуумжлэх байх ухаррч сонсох хэрэгтэй мэдлэгтэй нэгнийхээ ярилцлагыг
    2014 оны 07 сарын 30 | Хариулах
  • IRGEN BUHIMDAJ BAINA (94.112.196.215)
    UNUUDUR BID NAM GEJ TALTCAJ BAIHIIN OROND BUGD SANAAGAA NEGTGEED ARD TUMNEE YDUURUULJ UURSDUU BAYJIJ HANAAGUI N.ENHBAYRIIN NAN ELBEGDORJIIN NAMUUDIIG ZAILUULJ ULS ORNOO GESEN UHAALAG ZUV BODOLTOI NEGNEE DEMJIJ ENE YDUURLAAS GARHAA BODOH TCAG BOLJEE LUIVARCHINGUUD BAISAN TCAGT EH ORON MINI ULAM DORDNUU GEHEES DEEDLEHGUI NI OILGOMJITOI GANHUYGIIN HUVID ZUV LYRISAN BAINA ENE HUNII U8RDI HOIDOH NI BIDEND HAMAAGUI GOL NI YDUURLAAS YAJ GARAH VE GEDGEE NEGDEN YRILTCAJ BOSOH TCAG BOLJEE MONGOLCHUUDAAAAA
    2014 оны 07 сарын 30 | Хариулах
  • HUUSHEE!!! (78.34.70.219)
    YOSTOI UHAANTAI HELSEN BNSHUU GANHUYAG. YOSOTI BUH ZUILDEN GAIHALTAI SANAA NEG BAILA!!! YALANGUYA MONGOL ZALUUCHUUD BID TER EH ORONCH BAIH GEDEG YUU GESEN UG WE GEDEGT TUN SANAA NEG BN!
    2014 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (64.179.211.95)
    Ter Hurungu oruulaltiin agentlagiin dargiig husaachee. Ajlaa hiihgui baigaan bishuu
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.6.157)
    БИТГИЙ МУУ АМЛААД БАЯРЛААД БАЙ ГАНХУЯГ НОВШОО. ТА НАРЫН ХИЙСЭН БАЛАГ ОДОО Л ҮР ДҮН НЬ ГАРЧ ГАРЧ БАЙНА. УДАХГҮЙ МОНГОЛ УЛС СЭРГЭНЭ, ХАРЖ Л БАЙГААРАЙ.
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • talhad- ert torson boortsog ahaas ni (202.126.89.162)
    talh ganhyag odoo uls torch namch kommunist boljee, hvvhed oson gedeg ene dee.. ehleed iddeg talhaniihaa vnig medeed daraa bvlteree dvv mini.. ulaan tsagaan gordod l hudalaa ard tvmenees koko gordood l he he.. talhaarai l bail daa hoorhon sh doo..
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Монгол (103.26.193.21)
    Намчирхсан тэнэгүүд буюу Ан-ын удирдлага улсынхаа эдийн засгийг сөхрөөлөө. Иргэдийнхээ мөнггийг үнэгүй болгож,өөрснөө баяжлаа.
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.91.112.198)
    нөгөө чоно билүү баавгай билүү баавгай билүү эдийн засагтай болоод л алаад өгөх юм яриад явсан яасан бэ талх одоо хэдэн төг болоод байна айн
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.36.80)
    Нэгэн үе лам бол дайсан,одоо намын гишүүн бол дайсан болж хүнийг үзэл бодлоор бүү ялга
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.193.17)
    Чи эх оронч юм бол Монгол Банкнаас Энхбаярчуудыг зайлуулаач ээ Энхбаярын найз Банкир Чулуунбат Сангийн сайд Энхбаярын намаас гарсан Улаан Энхбаярын хүү Банкны дэд ерөнхийлөгч Батшугар гээд үргэлжилнэ Эд бгаа цагт Монголын мөнгө өсөхгүй ээ
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • бб (202.72.245.122)
    АРГАА БАРСАН ХЇНИЙ Л САНАА БАЙНА.МАН нь єєрийгєє зєв гэж харууулах гэж баахан хїнээр бэлдїїлсэн юмаа яриад л цаагуураа явуургїй юм хийдэг улсууд САЛЖ буй эхнэрээ хуурахын тулд гадаа байгаа аргалаа зарсан мєнгєє єгчихаад эхнэр нь галаа тїлэх гэсэн юу ч байхгїй болчихсон байсантай адил бодлого хйисэн
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.14.36)
    БИД АФРИКИЙН ЗАМД ОРЖ БУЙ НЬ ҮНЭН БАЙХ. ХАРИН ХЭДИЙНЭЭС ТЭР ЗАМД ОРОВ ОО? ГЭНЭТ ХЭДХЭН САРЫН ӨМНӨ ЮМУУ, ДОТОР ОРЧИХНО ГЭЖ БАЙХГҮЙ Л ДЭЭ. ТЭХЭЭР НЭЛЭЭД ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨӨС ЭХЭЛСЭН ПРОЦЕСС БАЙЖ ТААРНАА ДАА? ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ, МАХН БОЛОН МАН ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРЬЖ БАЙСАН ҮЕЭС Л УЛБААТАЙ АСУУДАЛ БАЙХАА. ЗА ТЭР Ч ЯАХАВ, ХЭН НЬ Ч БАЙЛАА ГЭСЭН МОНГОЛЧУУД Л ЮМ ХОЙНО, ХАРИН ОДОО ЯАЖ ЗӨВ ЗАМ РУУ ОРОХ ВЭ, ТА МИНЬ ЭЭ???
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • gogo (202.131.231.26)
    ТАЛХ ГАНХУЯГ ЮМ МЭДДЭГ БОЛЧИХОЖ ГЭНЭЭ
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.72.247.249)
    өмчийг 1996-2000 оны хооронд ардчиллынхан үгүй хийсэн гэдгийг мэдэхүү жогорхой минь
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.72.247.249)
    чиний наад өгүүлбэр дотор 23 алдаа байна хүүхдээ
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • irgen (112.72.11.122)
    baasa chi bitgi shudarga tcarail.udahgvi muusaan olgarhuud ta naras hariuga avch ard tvnen umchuu medeh tcag irnee gaigvi
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.72.247.249)
    салаавч зөв байсан
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.72.247.249)
    жинхэнэ үнэн юм бичжээ ардчиллынхан минь та нар үнэхээр дэндүүлсэн одоо ухаарахгүй бол ахиж хэзээч ,,,,
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.5.51)
    ganhuyag guia ta bitgii daldagna salaavchaa avaad dald or
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.195.136)
    Good
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • ganaa (121.186.211.235)
    ene ganhyayg ovoo huuhed bn aa
    2014 оны 07 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
    13 цаг 58 мин
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
    14 цаг 15 мин
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
    14 цаг 25 мин
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
    14 цаг 33 мин
  • “GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
    15 цаг 7 мин
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
    17 цаг 10 мин
  • ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа
    17 цаг 33 мин
  • ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
    17 цаг 57 мин
  • Манай улсад нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байна
    18 цаг 3 мин
  • “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна
    18 цаг 15 мин
  • ОБЕГ: Объектын гал түймрийн 2086 тохиолдол бүртгэгдсэний 14.8 хувь нь өнжмөл шар өвстэй холбоотой дуудлага байна
    18 цаг 39 мин
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
    18 цаг 45 мин
  • Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ
    18 цаг 48 мин
  • Б.Батцэцэг: Гадаад харилцааг эдийн засагжуулахад эрх зүйн орчин хангалттай бүрдчихсэн
    19 цаг 14 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    19 цаг 26 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    19 цаг 37 мин
  • Б. Найдалаа: Ерөнхий сайд хууль бусаар хөрөнгөжсөн бол хариуцлага хүлээх л ёстой
    19 цаг 48 мин
  • Б.Жаргалан: Урсгал зардлыг улам цааш нь танах боломжтой
    19 цаг 51 мин
  • Л.Мөнхбаясгалан: Эрүүл мэндийн салбар хүний сэтгэл хөдлөл, эмзэглэл дээр явмааргүй байна
    20 цаг 6 мин
  • О.Батнайрамдал: Гаднаас орж ирж буй мөнгөн урсгал тийм амархан өөрчлөгдөхгүй
    20 цаг 29 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК