Энэ сарын 02-03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 13 дугаар байрны урд хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Тус байрны урд байрлах үргэлжилсэн гражуудын баруун буланд маш их хэмжээний цус хөлдсөн, цогцос мөн удсан хөлдсөн байдалтай олдсон байна. Амиа алдсан этгээд 35-40 настай эрэгтэй байсан аж. Түүнчлэн хэрэг гарсан газар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн эрэгтэй ухаангүй унтаж байжээ. Харин хэргийг үйлдсэн этгээд хэргийн газраас зугтсан байна. Уг хэргийг дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ.
Б.Чимэг