Цэргийн бүртгэл өнөөдрөөс энэ сарын 22-н хүртэл үргэлжилнэ. Ажлын өдөр 09.00-20.00 цаг хүртэл, амралтын өдөр 10.00-20.00 цагийн хооронд явагдах аж. Өнгөрсөн жил цэргийн бүртгэлийг туршилтын журмаар цахим хэлбэрээр явуулсан. Харин энэ жил дүүрэг бүр албан ёсоор цахим хэлбэрээр явуулахаар болжээ. Энэ нь мэдээллийн аюулгүй байдлыг нууцын зэрэглэлтэй байлгахад чиглэгдэх аж. Мөн бүртгэлд хамрагдаж чадалгүй хоцорсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авахгүй байх, цэргийн бүртгэлд хамрагдах нь Монгол Улсын иргэний үүрэг учраас иргэдийг бүртгэл хамрагдахад хураамж авахгүй, бүх дүүрэг хороонд цэргийн үүрэгтний үнэмлэх олгогдсон байх болжээ.
Б.Чимэг