Дээд боловсрол олгох сургуулиудыг аттестатчилж, нийт тоог нь 154-өөс
95 хүртэл бууруулаад байна. Аттестатчилал буюу албан ёсны
баталгаажуулалт нь хэд хэдэн шаардлагаар их, дээд сургуулиудыг шалгажээ.
Үүнээс өөрийн гэсэн хичээлийн байргүй, хөдөөнөөс элсэлт авдаг мөртлөө
оюутны дотуур байргүй, анги дүүргэлт 25 байх ёстойгоос 10 ч хүрэхгүй
оюутантай

Дээд боловсрол олгох сургуулиудыг аттестатчилж, нийт тоог нь 154-өөс 95 хүртэл бууруулаад байна. Аттестатчилал буюу албан ёсны баталгаажуулалт нь хэд хэдэн шаардлагаар их, дээд сургуулиудыг шалгажээ. Үүнээс өөрийн гэсэн хичээлийн байргүй, хөдөөнөөс элсэлт авдаг мөртлөө оюутны дотуур байргүй, анги дүүргэлт 25 байх ёстойгоос 10 ч хүрэхгүй оюутантай суудаг, багш нарын 70 хувь нь үндсэн ажилтан байх зэрэг зөрчил нийтлэг байсан аж. Ийм шалгуураар хамгийн сүүлд 14 сургууль хаалгаа бариулж, оюутнаа шилжүүлэхээр боллоо. Үүнд “Хантайшир” коллеж, “Гүүр” коллеж, “Старс” коллеж, “Монгол Фермер” коллеж тэргүүтэй боловсролын байгууллагууд орж байгаа. Мөн аттестатчилалд тэнцэж таван жилийн хугацаатай гэрчилгээ гардан авсан ч зарим сургуулийн элсэлт авдаг мэргэжлийг цуцалжээ. Тухайлбал “Хүрээ” дээд сургуулийн докторын сургалт, “Их Монгол” дээд сургуулийн дуулах ур зүйн бакалавр зэргийн сургалтыг ирэх оноос цуцлах аж. Үүнээс гадна “Олимп”, “Эко Ази” дээд сургуулийн зарим мэргэжлээр элсэлт авахыг нь бүрэн зогсоосон гэнэ.
Хаалгаа барьж буй дээд сургуулийн оюутнуудыг шилжүүлэх асуудлыг энэ сарын 23-ны өдөр шийдвэрлэсэн байхыг холбогдох албаны хүмүүст Боловсролын газраас үүрэг болгожээ. Их, дээд сургуулийг татан буулгаж, хооронд нь нэгтгэж, тоог нь 95 хүргэсэн учир боловсролын чанар сайжирна гэж холбогдох албаны хүмүүс үзэж байна. Үүнийг батлах нэг үзүүлэлт нь ажиллахаа больж буй дээрх сургуулиудыг төгсөн гарч байсан чанаргүй мэргэжилтнүүд багасч байгаа явдал юм. Үлдсэн 95 дээд боловсролын байгууллагыг ч энэ ондоо аттестатчилах юм, тиймээс энэ тоо улам ч багасахыг үгүйсгэхгүй.
Б.Ганбилэг