Дэлхийн хэмжээнд хамгийн эрэлттэй
музейн жагсаалтыг алдартай сэтгүүлүүд болон олон улсын судалгааны
албанаас жил бүр гаргадаг уламжлалтай. Британийн "Тhe Art Newspaper"
сэтгүүлээс гаргасан судалгаагаар 2008-2010 онд уг жагсаалтыг Луврын
музей тэргүүлсэ
Дэлхийн хэмжээнд хамгийн эрэлттэй музейн жагсаалтыг алдартай сэтгүүлүүд болон олон улсын судалгааны албанаас жил бүр гаргадаг уламжлалтай. Британийн "Тhe Art Newspaper" сэтгүүлээс гаргасан судалгаагаар 2008-2010 онд уг жагсаалтыг Луврын музей тэргүүлсэн бөгөөд энэ хугацаанд ойролцоогоор 25.5 сая хүний оюуныг мялаажээ. Энэ нь жил 8.5 сая хүн Луврт зочилсон бол өнгөрсөн жил тус музейд 8.8 сая хүн зочилж, хамгийн эрэлттэй музейн жагсаалтыг дахин тэргүүлсэн байна. Тус музейн үзэгчдийн 66 хувь нь гадаадын жуулчид байсан гэж АР агентлаг мэдээлжээ. Луврын араас Британийн үндэсний музей, Нью-Йоркийн "Метрополитен" музей бичигджээ.
Т.Энхэлээ