Пакистаны хилчид ираны гурван цэргийн албан хаагчдыг барьж аван нэгийх нь амь насыг хороосон явдал болсны дараа Иран улс Пакистантай залгаа хилээ хаалаа. Пакистаны ХМХ-үүд энэ тухай өнөөдөр мэдээлсэн байна. Хил зөрчигчдийг мөрдөн хөөж байсан ираны цэргийн албан хаагчид Пакистаны хилд орсон байна. Буудалцаан болох үеэр нэг цэрэг шархадсан бөгөөд сүүлд нь нас баржээ. Харин буудалцаан болсны дараа Пакистаны хилчид ираны цэргийн албан хаагчдыг баривчилжээ.