Энэ сарын 2-нд Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэргийг Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн билээ. Харин өчигдөр тус дүүргийн шүүгч Ч.Хосбаярыг шүүх хурлын ерөнхий шүүгчээр томилжээ. Хэрэгт ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг шалгаж байгаа. Хэрэв тэдний гэм буруутай нь шүүхээр тогтооогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэх юм.
Б.Чимэг