Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг, иргэн П-гийн хувийн бичил нүүрсний уурхайн аманд хоёр иргэн агааргүйтсэний улмаас ухаан алдсан гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу аврах албаныхан очиход уурхайн ажилчид 45 настай, эрэгтэй иргэн О-г эсэн мэнд гаргасан байжээ. Харин 27 настай, эрэгтэй О-г гаргасан боловч эмнэлэгт очоод нас барсан байна.
Б.Чимэг