Саяхан АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагдсан “Дэлхийн бизнес эрхлэгч, ажил хэрэгч эмэгтэйчүүдийн холбоо”-ноос “Монгол эм импекс” концернийн ерөнхий захирал Б.Болормаа “2011″ оны Дэлхийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй” шагналыг хүртлээ. Нийт 21 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд энэхүү нэр хүнд бүхий шагнал хүртсэний нэг нь монгол бүсгүй байв.Дэлхийн шилдэгээр шалгарсан бизнес эрхлэгч эмэгтэйчүүд аж үйлдвэр, нисэх хүчин, био бордоо үйлдвэрлэл, эрүүл мэнд, хууль эрх зүй, боловсролын гэх олон салбарт амжилт гарган ажиллаж байгаа аж. Тэрээр 2007 оноос хойш “Монгол эм импекс” концернийн ерөнхий захиралаар ажиллаж байна.
Т.Энхэлээ