Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Баярцог: Үнэрч ноход Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалдаг

2012-1-04
0
ЖИРГЭХ
   Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн тасаг өнгөрсөн жил улсын төсөвт 320 сая төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, ийм өртөгтэй хориотой бараа бүтээгдэхүүнийг илрүүлж, хураасан гэсэн үг. Энэ бол зөвхөн тоон үзүүлэлт. Харин тоогоор илэрхийлж болдоггүй өөр нэг нухал үүргийг энэ албаныхан хүлээдэг нь Монгол улсын аюулгуй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах явдал юм.
   Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн тасаг өнгөрсөн жил улсын төсөвт 320 сая төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, ийм өртөгтэй хориотой бараа бүтээгдэхүүнийг илрүүлж, хураасан гэсэн үг. Энэ бол зөвхөн тоон үзүүлэлт. Харин тоогоор илэрхийлж болдоггүй өөр нэг нухал үүргийг энэ албаныхан хүлээдэг нь Монгол улсын аюулгуй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах явдал юм. Эрэлч нохойн үүлдрийн эрэлт цаг үеэсээ шалтгаалаад өөр өөр. Эхлээд овнарк, дараа нь лабрадор, харин одоо бельги овнарк буюу малинуа үүлдриин нохой дэлхий нийтийн гаалийн албанд “мода”-нд ороод байгаа гэнэ.

   Буянт-Ухаа дахь хилийн боомтод зуны улиралд арван минутын зайтай 4-5 онгоц буудаг тохиолдол бий. Нэг онгоцноос дунджаар 300 ачаа буудаг гэж тооцоход нохой тэр бүгдийг үнэрлэх хэцүү. Лабрадор амархан ядардаг бол малинуаг ядраад унахын даваан дээр хоёр удаа бөмбөг шидээд тоглуулмагц буцаад сэргэчихдэг гээд давуу талтай.

   Бид Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрладаг Эрэлч нохойн тасагт очлоо. Сургалтад хамрагдаж байгаа, үржүүлгэнд орж байгаа, бас үүргээ гүйцэтгээд тэтгэвэртээ гарсан нохой ч энд байх аж. Биднийг хашаа руу ормогц торны цаанаас тэнхээ мэдэн хуцаж байгаа нохдын нэг дээр эзэн нь очиж "Бянка, Бянка. Ой моя красавица" гэж аргадаж тайвшрууллаа. Бянка орос "хэлтэй " эрэлч нохой.

   Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн тасгийн дарга Б.Баярцогтой ярилцсанаа хүргэе.

-Монголын гаальд нохойны байцаагч хэчнээн байна вэ?
-32 бий. Нохой 42 байлаа. Нохой байнга байцаагчаас олон байдаг. Зарим хүн том, жижиг хоёр нохойтой. Яагаад гэхээр галт гэрэг, эсвэл нисэх онгоцны буудлын гар тээшийг шалгахад том нохой тохиромжгүй.

-Бусад орныхтой харьцуулахад Монголын нохойн сургууль ямар түвшинд байна вэ?

-Хамгийн анх, 1934 онд Дотоодыг хамгаалах яам гэж байхад Монгол Улсад нохойг албаны чиглэлээр ашиглаж эхэлсэн. Цагдаа, хилийн цэрэг гээд аль, алиныг нь хамарсан нохойн сургууль байсан юм. Хилийн цэргийн нохойн сургууль тэр үед Монголд хамгийн хүчирхэг нь байлаа. Зах зээлд шилжих үед нохой шиг хэрэггүй амьтан байхгүй гэж үзээд энэ сургуулийг татан буулгасан. Энэ үеэс хойш Монголд нохойн сургуулийн бодлого алдагдсан гэж хэлж болно.

-Танай тасгийн сургуулилтын талбай хангалттай байж чаддаг уу?

-Хангалтгүй, 0.48 га. Тиймээс бид энэ жилээс хилийн цэргийнхэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж нохой сургалтын хамтарсан төвийг байгуулахаар болсон. Хилийн цэрэгт газар, харуул хамгаалалт, манайд боловсон хүчин нь байна. Шинэ төвийг байгуулах газар маань 3.5 га талбайтай. Сургалт хийх бололцоо илүү өндөр болно гэсэн үг. Төсөвт хэмнэлттэй. Хоёр талаасаа туршлага судална гэдэг сайн хэрэг.

-Одоогоор энэ тасагт хэчнээн хүн ажиллаж байна вэ?

-Даргатайгаа нийлээд дөрвөн байцаагч бий. Нэг малын эмч, сахиул, маллагчтай.

-2011 онд танай албаны нохойнууд улсын төсөвт хэдэн төгрөгийн орлого оруулсан бэ?

-320 сая төгрөг оруулсан. Тэрний өмнөх жилд зөвхөн нэг илрүүлэлтээр 17 кг алт гарсан тохиолдол ч бий. Гэхдээ энэ албыг орлого оруулж байгаа талаас нь битгий харж байгаасай гэж бид хүсдэг юм. Хилийн цэрэг, эсвэл боловсролын салбараас бид төсөвтөө мөнгө нэхэж суудаггүй шүү дээ. Бид тэдэнтэи яг адилхан үүрэг гүйцэтгэж байгаа. Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хамгаалж байгаа гэдэг утгаараа тэр. Одоохондоо манай улс ядуу байгаа учраас төсөв гэж яриад дасчихсан байна. Төсөв нь илүү сонсогдоод аюулгүй байдал гэдгээ бид мартчихсан байна.

-Эрэлч нохдын илрүүлсэн хэрэг өнгөрсөн хугацаанд бишгүй олон байж таарна?

-Нохойн албыг анх байгуулах үед спирт нууцаар оруулж ирэх хэрэг олон гардаг байсан. Нохойнууд спирт илрүүлэх ажлыг тэр үед хийж байв. Дараа нь ноолуур, тарваганы арьс олноор илрүүлсэн. Орос руу тарваганы арьсыг нууж гаргах гэж байсан олон хэргийг таслан зогсооход манай нохойнууд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Одоо ч хэвээрээ, ийм л байгаа.

-Монголд хар тамхины эсрэг тэмцэж байгаа томоохон байгууллагын нэг нь танайх. Үүргээ хэр сайн биелүүлж байна гэж үздэг вэ?

-Манайх олон улсад хүлээсэн үүрэгтэй. Энэ дагуу жил бүр мансууруулах бодисын талаарх илтгэлээ НҮБ-д гаргаж байх ёстой. Монгол Улс гаргадаггүй. Төр олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд хайнга хандаж байгаагийн нэг жишээ энэ. Мэдээ, мэдээллүүдээ НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудад нь өгч байх үүрэг хүлээсэн ч тэрийгээ аль газар нь хариуцахыг тодорхой зааж өгөөгүй. Үүнээс болоод НҮБ-аас техникийн туслалцаа авахад бидэнд хүндрэлтэй байдаг. "Хар тамхины чиглэлээр манай нохой ажиллах гэж байна, техникийн туслалцаа үзүүлээч" гэхээр "Танайх эхлээд үүргээ биелүүл" гэж байгаа юм.

-Төрийн байгууллагуудын нэг том үүрэг нь хуулийг сурталчлах. Энэ хүрээнд та бүхэн юу хийж байна вэ?

-Өнгөрсөн жил гэхэд арван байгууллагад очиж хар тамхины эсрэг сургалт хийсэн. Дунд сургуулиудад нохойтой үзүүлэх сургалт хийсэн гээд олон ажлыг ярьж болно. Нэг зүйлийг хэлэхэд, "Ехtасу" нэртэй шинэ хамтлаг гарсан байна. Хамтлагаа яагаад мансууруулагч бодисоор нэрлэснийг би гайхдаг. "Цагаан тахал" гэж нэрлэснээс ямар ялгаа байгаа юм. "Гала" хамтлаг бас экстасиг дуулдаг байсан. Quiza ч зарим дуундаа оруулдаг. Нэг хэсэг нь яаж тэмцье гэж байхад урлагийнхан залууст ийм үлгэр үзүүлж байдгаа болих хэрэгтэй.

-Сэдвээсээ бага зэрэг хазайя. Нохойны байцаагч болох дуртай хүн байдаг юм уу?

-Бараг байдаггүй. Жирийн байцаагч нараасаа илүү хөдөлмөрлөж байгаа ч адилхан цалин авдаг учраас тэр. Гадаадын орнуудад нохойг маллах үүргийг гаалийн байцаагчаас өөр хүн хийдэг юм. Эсвэл нохойны байцаагчийн цалин ахиу байдаг. Тийм учраас тэд ажилдаа дуртай. Эдийн засгийн хөшүүрэг байна гэсэн үг. Гэхдээ манайд нохойнд үнэхээрхоббитой, хайртай хүмүүс ч бий. Тийм хүмүүстэй ажиллахад урамтай.

-Та өөрийнхөө хүсэлтээр нохойны байцаагч болсон юм уу?

-Би санамсаргүйгээр нохойтой холбогдсон. Гаальд ороод удаагүй байтал надаар англи хэлний шалгалт өгүүлсэн. Тэгээд нохойн албанд ажиллах тушаал гарчихсан. Би гайхаад, "Нохой нь англиар ярьдаг юм уу" гэтэл япон руу хар тамхины чиглэлээр сургуульд явуулах, англи хэлтэй хүн хэрэгтэй байна гэсэн. Ингээд Японд хар тамхи илрүүлэх чиглэлээр хоёр сар орчим суралцсан.

-Нохой тэгээд ямар хэлээр "ярьдаг" юм шиг байна?

-Командын хэлээр. "Бос", "Суу" гэдэг командыг англиар л ойлгодог нохой бий. Нийтлэг ярианы үгээр команд өгөөд сургачихаар өөр хүмүүс нохойг залхаах гээд байдаг тал бий. Команд олон давтаад ирэхээр нохойнд саатал өгөөд эхэлдэг. Тиймээс зарим үед бусад орны хэлээр командлах шаардлага гардаг. Казах эзэнтэй учраас зөвхөн казах хэлээр команд хүлээж авдаг нохой манайд байсан.

-Нохойнуудаа гадаадаас авдаг уу?

-Гадаадаас авахаар илүү үнэтэй. Тэгэхээр эндээс худалдаж аваад, эндээ сургасан нь зардал хамаагүй бага. Манайх энэ жилээс нохойн үржүүлэг хийж эхэлж байгаа. Хүн болгон тамирчин болдоггүйтэй адилхан нохой болгон эрэлч болж чадахгүй. Баруунд гэхэд шалгаж, шалгаж байгаад авсан нохойнуудаас 30 хувь нь сургуулиа төгсч чадвал хангалттай гэж үздэг. Харин манайд их мөнгө төлөөд авчихсан нохойг "хаях" хайран учраас 100 хувьтөгсгөдөг гэж хэлж болно. Үнэндээ үүнийг бусад улсынханд хэлэх юм бол шоолуулахаар үзүүлэлт. Эрэгтэй хүүхэд болгоныг бөх болгож байгаатай л адилхан шүү дээ.

-Амьтанд "хууль бус" бүтээгдэхүүнүүдийг таниулах амаргүй байдаг байх даа?

-Нохой ухамсартайгаар хар тамхи хайдаг юм биш. Бид нохойныхоо тоглодог бөмбөгөнд хайлгах бодисоо хийчихдэг. Нохой тэрийг зуугаад гүйж байх үедээ амьсгална. Амьсгалж байхдаа үнэрийг нь авдаг. Тэгээд "Миний тоглоом ийм үнэртэй" гэж ойлгодог. Дараа нь бид бөмбөгийг нь нуухдаа хайлгах гэж байгаа зүйлтэй нь хамт хийчихдэг. Хайгаад олонгуут нь "Өө, яасан мундаг юм" гээд бөмбөгийг нь гаргаад өгчихдөг. Тэгэхээр нохой "Би энэ үнэрийг олохоор эзэн намайг тоглуулна" гэж боддог юм. Тоглох гэж л юм хайдаг амьтан байхгүй юу. Түүнээс биш, ухамсартайгаар юм хайгаад байгаа юм биш.

-Сайн сурсан нохой таван настай хүүхдийн хэмжээнд сэтгэдэг гэж ярьдаг?

-Тэрнээс илүү гэж би ойлгодог. Нэг жишээ ярья л даа. Бид Говь-Алтайн боомтыг хаачихаад буцаж явахдаа машинтайгаа онхолдсон. Машин хоёр эргээд, гурав дахь эргэлт дээрээ дээшээ хараад уначихсан. Цонх хагарсан учраас манай нохой түрүүлж гарсан. Тэгээд миний хувцасны захнаас зуугаад татаж эхэлсэн юм. Би, "Байж бай, эхлээд бүсээ тайлаадхъя" гэтэл татахаа больчихож байгаа юм. Тэгээд намайг аюулгүйн бүсээ тайлмагц татаж гаргасан. Тэр биднийг ингэж аварчихаад өөрөө нийслэлд ирээд үхчихсэн. Дотуур гэмтэл авчихсан байсан юм билээ.

-Та бүхний амийг аварсан юм байна. Эзнийхээ амьдралыг өөд нь татсан нохой ч бий биз?

-Замын-Үүдийн гаальд ажилладаг, Узбекстанд гурван сар сурсан нэг овчарк байсан юм. Тэр нохой 2003 онд нэг жилийн дотор 1.3 сая ам.долларын зөрчил илрүүлээд эзнээ гаалийн байгууллагаас байраар шагнуулж байлаа. Тэр үед илрүүлсэн эд зүйлээс хувь өгдөггүй байсан юм. Харин одоо гаалийн байцаагч нар хууль бусаар гаргах гэж байсан эд зүйлийг илрүүлбэл үнийн дүнгийнх нь арван хувиар шагнуулдаг.

Х.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хамтран ажиллах сонирхолтой байна (67.184.91.231)
    АНУ-д нохой муурын нийгэмд эзлэх байр суурь маш ондор. Монголд бид сайн санаатай хумуустэй нийлэн нохой муур аврах ходолгоон орнуулмээр байна? Яаж холбоо байгуулах вэ? Емейл: mongolleague@gmail.com
    2013 оны 08 сарын 21 | Хариулах
  • С Энхтулга (202.131.252.90)
    би нохойнд их хайртай одоо нохой сургалтан хамрагдмаар санагдах боллоо би нохойтой өөрийгөө ярж чадаад байгаа юм шиг санагдаад байх шиг болсон миний утас95958292 та надад туслаарай нохой миний амьдарлын нэг хэсэг болоод байна
    2012 оны 01 сарын 07 | Хариулах
  • С Энхтулга (202.131.252.90)
    таньтай холбоо барьмаар байна
    2012 оны 01 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 37 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 47 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 43 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК