Монгол Улсын Ерөнхийлөгчийн монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд энэ оноос эхлэн бүрэн дунд боловсролын үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээ, мэргэжлийн боловсролын мэргэжлийн үнэмлэх, их дээд сургуулийн бакалавр, магистр, докторын дипломыг кирил, монгол бичгээр зэрэгцүүлсэн бичлэгтэйгээр олгож байхаар болсон. Энэ дагуу МУИС-ийн эрдэмтэд Монгол бичгээр гаргах дипломны загвараа гаргаад холбогдох хүмүүст танилцуулжээ.
Т.Энхэлээ