Хятадын комммунист намын Өвөр Монголын хорооны нарийн бичгийн даргын
орлогч дарга асан Бай Жинмин 10,4 сая юаний (2,2 тэрбум орчим төгрөг)
хахуулийн хэрэгтээ шүүхээс цаазын ял сонсов. Ялыг гүйцэтгэх хугацааг
хоёр жилээр түдгэлзүүлсэн гэж

Хятадын комммунист намын Өвөр Монголын хорооны нарийн бичгийн даргын орлогч дарга асан Бай Жинмин 10,4 сая юаний (2,2 тэрбум орчим төгрөг) хахуулийн хэрэгтээ шүүхээс цаазын ял сонсов. Ялыг гүйцэтгэх хугацааг хоёр жилээр түдгэлзүүлсэн гэж Хятадын албан ёсны мэдээллийн агентлагууд мэдээлж байна.
Бай Жинмин дарга барилгын гүйцэтгэгч компаниуд, хувь хүмүүст газар олгох, бага хүүтэй зээл зуучилсны хөлсөнд их хэмжээний мөнгө авдаг байжээ. 57 настай томоохон албан тушаалтныг улсын 4,9 сая юаний хөрөнгө завшсан, зургаан сая юанийг тодорхой бус эх сурвалжаас хууль бусаар олсон гэж буруутгасан байна. Бай Жинмин 2001-2008 онд Өвөр Монголын коммунист намд томоохон албан тушаалд ажиллаж байсан юм.
Б.Болдсүх