Монголын ганзагын наймаачдын Эрээн хотоос оруулж ирдэг Mengniu
корпорацийн сүүн бүтээгдхүүнээс афлотоксин М1 хэмээх бодис зөвшөөрөгдөх
хэмжээнээс 140 хувиар өндөр гарсныг шинжилгээгээр тогтоосон байна.
Хятадын хорио цээр, чанарын хяналтын ерөнхий газраас энэ тухай
сэрэмжлүүлжээ.

Монголын ганзагын наймаачдын Эрээн хотоос оруулж ирдэг Mengniu корпорацийн сүүн бүтээгдхүүнээс афлотоксин М1 хэмээх бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс 140 хувиар өндөр гарсныг шинжилгээгээр тогтоосон байна. Хятадын хорио цээр, чанарын хяналтын ерөнхий газраас энэ тухай сэрэмжлүүлжээ. Бээжин зэрэг томоохон хотуудад хүртэл борлуулж байсан сүүн бүтэгдхүүнд хорт бодис агуулагдаж байсныг Mengniu корпорацийн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна. Үйлдвэрлэгчид чийглэг цаг агаараас болж ийм алдаа гарсан гэж үзжээ. Mengniu корпораци хорт хавдар үүсгэдэг бодис сүүнд илэрсэнд улс орон даяар уучлалт гуйж, бүтээгдэхүүнүүдээ бүрэн устгасан гэж мэдээлэв.
1993 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас афлотоксин М1-ийг хорт хавдрын эс буй болоход голлон нөлөөлдөг бодисын нэгдүгээр зэргийн ангилалд оруулсан юм. Энэ бодис хүн ба амьтны элгэнд хүчтэй нөлөө үүсгэдэг хорт нэгдэл билээ.
Б.Болдсүх