Завхан аймгийг өнгөрсөн оны “Эко элч аймаг” болгон, шалгаруулжээ.
Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс иргэн, төр, ТББ, аж ахуйн нэгж,
байгууллагуудын дунд байгаль орчны төлөөх шилдэг үйлсийг тодруулах
уралдаан зарласан байна. “Эко элч 2011” хэмээх уг уралдаанаар байгальд
ээлтэй үйлсийг сурталчлах зорилготой байсан аж.

Завхан аймгийг өнгөрсөн оны “Эко элч аймаг” болгон, шалгаруулжээ. Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс иргэн, төр, ТББ, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд байгаль орчны төлөөх шилдэг үйлсийг тодруулах уралдаан зарласан байна. “Эко элч 2011” хэмээх уг уралдаанаар байгальд ээлтэй үйлсийг сурталчлах зорилготой байсан аж. Ингээд нийт 21 аймгаас Завхан аймгийг шилдгээр шалгаруулан, өргөмжлөл цом гардуулан өгчээ. Тус аймгийг шалгаруулахад хэд хэдэн чухал үйл хэрэг нөлөөлсөн байна. Үүнд, “Ногоон ирээдүйн төлөө” болзолт уралдааныг 24 сумын дунд зарлан явуулсан, мөн дээрх сумдын 29 ерөнхий боловсролын сургуулийн дунд “Ногоон сургууль” гэрчилгээ олгох уралдаан зарлаж дүгнэжээ. Өнгөрсөн онд Завханчууд нийт 53 000 мод, бут, сөөг суулгаж тарьсан байна. Энэ мэт ажлуудыг амжилттай гүйцэтгэж, үр дүнд хүрсэн учраас “Эко элч” болж чаджээ.
Б.Ганбилэг