Өнгөрсөн сарын 27-нд МАХН-ын дарга Н.Энхбаяр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг нэр төрд нь халдсан гэх үндэслэлээр100 сая төгрөг нэхэмжилсэн гомдлоо Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргасан юм. Гэвч Сүхбаатар дүүргийн шүүх гомдлыг нь хүлээж авахаас татгалзжээ. Учир нь гомдол гаргах харьяалалын шүүх Сүхбаатар биш Чингэлтэй юм байна. Тиймээс Н.Энхбаяр гомдлоо Чингэлтэй дүүргийн шүүхэд өгөх ёстой аж.
Б.Чимэг