Нийслэлийн прокурорын газраас Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэргийг энэ сарын 2-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлж, ерөнхий шүүгчээр тус дүүргийн шүүгч Ч.Хосбаярыг томилсон талаар манай сайт мэдээлсэн билээ. Уг хэргийг хянах үедээ Нийслэлийн прокурорын газраас хэрэгт холбогдоод буй цагдаагийн зарим алба хаагчдын хэргийг түтгэлзүүлсэн байна. Харин ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Зоригт нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүхээр болсон аж.
Б.Чимэг