Өнгөрсөн сарын дундуур Хэнтий аймгийн Батширээт суманд хүнсний дэлгүүрийг галдан шатаасан хэрэг гарсан билээ. Галыг зохион байгуулалттай, өс санасан үйлдэл хэмээн нутгийн иргэд таамаглаж байсан. Учир нь 2010 оны зун тус аймгийн Өмнөдэлгэр суманд хоёр машин, хадланг, хэд хоногийн дараа сумын хэсгийн байцаагчийн ахынх нь машиныг шатаасан хэргүүд гарч байсан юм. Иймд ЭЦГ, УМБГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хамтарсан ажлын хэсэг гарч, гал гарсан дэлгүүрт шалгалт хийжээ. Шалгалтаар гал гадны нөлөөгүй, дэлгүүрийн эздийн болгоомжгүй үйлдлээс гарсан нь тогтоогдсон байна. Тэд дэлгүүрээ дулаан байлгах үүднээс зуухандаа их хэмжээний мод чихэж орхисноос гал алдсан байжээ.
Б.Чимэг