Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Замын цагдаагийн газар хамтран дүрэм зөрчсөн жолооч нарт арга хэмжээ авч байгаа билээ. Мөн Замын цагдаагийн алба хаагчид хувийн автомашиндаа хяналтын камер суурилуулж замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт далд хяналт тавьж байгаа юм. Харин өчигдөр урсгал сөрж, хурд хэтрүүлэн, улаан гэрлээр гарсан 24 жолоочийн зөрчлийг камерт бичиж, жолоо барих эрхийг нь тодорхой хугацаагаар хассан байна.
Б.Чимэг