АН хамтарсан Засгийн газраас гарна гэсэн яриа тараад байгаа билээ. Үүнд намууд тодорхой хариулт өгөхгүй байсан бол ерөнхий сайд С.Батболд өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж мэдэгдэл хийхдээ цаашид ч хамтран ажиллана гэв. Тэрбээр “Манай нам 2008 оны сонгуулийн үр дүнгээр олон суудал авсан ч улс орноо хөгжүүлэхийн тулд АН-тай хамтарсан. Бид улс төрийн зорилгоор биш иргэдийнхээ амьдарлыг дээшлүүлэхийн тулд ажиллаж байгаа. Цаашдаа ч улс орныхоо төлөө хамтарч ажиллана” гэсэн юм. Харин АН-ын зүгээс ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд маргааш болох “АН 4:11” уулзалтын үеэр тодорхой хариулт өгнө хэмээн сэтгүүлчид хүлээж байна.
