Дархан цаазтай амьтдыг хулгайгаар
агнах, хил давуулах гэж оролдох хэргүүд гарсаар байна. Ховд аймгийн Чандмань
сумын нутаг Дөргөн нуурын орчимд хулгайн анчид есөн
бөхөн агнасан байжээ. Монголд битгий хэл дэлхийд ховордсон, дархан цаазтай
бөхөнг нэг дор олноор нь авласан хэрэг сүүлийн үед цөөнгүй гарах болсон гэдгийг
баттай эх сурвалжууд мэдээлж байна.
Т.Энхэлээ