Энэ тухай өндөр технологи болон эр
Америкийн “Apple” компанийн I phone гар утасны тав дахь загвар ирэх намраас худалдаанд гарах гэнэ. Уг утас нь шинэ хэлбэр загвартай байхаас гадна харьцангуй өргөн дэлгэцтэй, өмнөх 4G загварынхаас илүү хурдан буюу 100 гаруй М битийн мэдээлэл дамжуулах хурдтай гэнэ.
Энэ тухай өндөр технологи болон эрэлт ихтэй шинэ төхөөрөмжүүдийн тухай мэдээлдгээрээ алдартай «Би-жи-ар» /BGR/ цахим хуудсанд дурджээ.Тус цахим хуудсанд мэдээлснээр, I phone 5 утасны нүүрэн тал нь «резинэн эсвэл хуванцар» оруулгатай байх гэнэ. Харин арын хэсэг нь өөрчлөгдөхгүй аж. Түүнээс гадна, өмнөх загваруудын их биед нь нуун байрлуулсны улмаас зарим нөхцөлд дохио муу хүлээн авдаг антенныг илүү «боловсронгуй» болгожээ.
Өмнөх I phone 4S загвар өнгөрсөн оны аравдугаар сарын 14-нд дэлхийн зургаан оронд худалдаанд гарсан бөгөөд худалдаанд гарсан эхний гурван өдөртөө 4 сая гаруй борлогдсон байна.
Т.Энхэлээ