Хятадын телелевиз, радиог зохицуулах хорооноос энтертайнмент нэвтрүүлэг хэрээс хэтэрч байгаа тул гарах цагийг нь багасгах шийдвэрийг гаргасан. Үүнийгээ нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлж эхэлжээ. Ажиглагчдын тооцоолсноор оройн оргил цагаар өмнө нь долоо хоногт 126 цаг энтертайнмент нэвтрүүлэг гардаг байсан нь 38 болж огцом буурсан байна. Хятад нь дэлхийн хамгийн олон буюу 1,3 тэрбум үзэгчтэй орны тоонд ордог юм.
"Синхуа" агентлагийн мэдээнд ийм төрлийн нэвтрүүлэг их гарч байгаа нь хүүхэд, залуучуудын сэтгэлгээнд сөргөөр нөлөөлж байна гэж дурджээ. Мөн ерөнхийлөгч Ху Жин Таогийн хэлснээр барууны нөлөө хэт их байна гэж бичсэн байна. Хятадын 34 кабелийн суваг тус бүр долоо хоногт хоёр энтертайнмент нэвтрүүлгийг 90 минутаас хэтрэхгүй хугацаагаар цацах эрхтэй болжээ. Гэхдээ энэ эрх нь зөвхөн оройн 7 цаг 30 минутаас 10 цагийн хооронд л нээлттэй байх юм. Харин үүний оронд мэдээллийн хөтөлбөрийн тоог нэмсэн бөгөөд оройн 6-11 цаг хүртэл гучин минутын хоёр мэдээллийн хөтөлбөр цацах юм байна. Засгийн газраас хориглосон нэвтрүүлгийн тоонд ихэнхидээ авъяастан шалгаруулах болон реалити шоунууд орж байгаа юм.

Б.Баяр