Нутгийн өмнөд баруун хэсгээр багавтар, бусад нутгаар солигдмол
үүлтэй. Халх голын саваар бага зэргийн цас орж явган шуурга шуурна.
Бусад нутгаар цас орохгүй. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын
сав газраар 25-30 хэм хүйтэн.

Нутгийн өмнөд баруун хэсгээр багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Халх голын саваар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 25-30 хэм хүйтэн. Хөвсгөл, Хэнтий хангайн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Халх голын сав газраар 18-23 хэм хүйтэн байна. Алтайн өвөр болон говийн нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм байх бол бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна. Харин Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө 18-20 хэмийн хүйтэн байна.