Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Галбадрах: Бусад сургуулиудад бэлтгэж гаргадаггүй инженерүүдийг гадны сургуулиудтай хамтран бэлдэнэ

2014-8-25
0
ЖИРГЭХ
"Шинэ Монгол” технологийн дээд сургуулийг үүсгэн байгуулагчид буюу МУИС-ийн дэд захирал, химийн ухааны дэд доктор, инженерчлэлийн ухааны доктор Ч.Ганзориг, физикч, докторант Ж.Галбадрах нартай ярилцлаа.
галбадрах1"Шинэ Монгол” технологийн дээд сургуулийг үүсгэн байгуулагчид буюу МУИС-ийн дэд захирал, химийн ухааны дэд доктор, инженерчлэлийн ухааны доктор Ч.Ганзориг, физикч, докторант Ж.Галбадрах нартай ярилцлаа.

-Та бүхнийг “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийг үүсгэн байгуулж, 2014-2015 оны хичээлийн жилд элсэлт авч байгаа талаар дууллаа. Тэр дундаа өндөр технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх гэж байгааг сонсоод олзуурхаж байна. Яагаад ийм сургууль байгуулах болсон талаараа ярихгүй юу?

Ч.Ганзориг: Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт, уул уурхайн салбарын тэлэлттэй холбоотойгоор инженер, технологийн мэргэжилтнүүд олноороо хэрэгтэй болж байгааг хүмүүс мэдэж байгаа. Тэр ч үүднээсээ энэ чиглэлийн мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх шаардлагатайг төрөөс онцолж, бодлого хөтөлбөртөө тусгаад явж байна. Бид бусад их дээд сургуульд бэлтгэж байгаа мэргэжлүүдтэй аль болох давхцахгүйгээр өндөр технологи, инженерчлэлийн чиглэлээр оюутнуудыг сургаж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж гаргах нь чухал гэж үзсэний үндсэн дээр энэ сургуулиа байгууллаа.

-Нано биотехнологи, нано-инженерчлэл гээд урьд өмнө дуулж байгаагүй ангиуд байх шиг байх юм. Энэ талаараа аль болох энгийнээр тодруулахгүй юу?

-Тийм ээ. Бусад сургуулиудад бэлтгэж гаргадаггүй, гэхдээ монголчууд өөрсдөө энэ чиглэлд боловсон хүчнээ бэлтгэх зайлшгүй шаардлага хэрэгцээ бий болчихоод байгаа мэргэжлүүдээр бид сургах гэж байна. Манайх нанобиотехнологи /био-анагаахын инженерчлэл, био-инженерчлэл/, нано-инженерчлэл /нано-шинжлэх ухаан, нано материал/, химийн инженерчлэл /байгалийн ба биологийн нөөцийн инженерчлэл/ гэсэн ангиуддаа элсэлт авч байна. Энгийнээр хэлэхэд бидний дунд сургуулиасаа үздэг байсан хими физикийн хичээлээр атом молекулыг л судалдаг шүү дээ. Хүн өөрөө ч атом молекулаас тогтдог. Одоо энэ маань нарийсаад бүр нарийн түвшинд судалдаг болсон. Аж үйлдвэрлэлийн бараа материалыг ч гэсэн энэ нарийн түвшинд нь хийж бэлтгэдэг болсон байна. Бүхий л зүйлийг молекулын түвшинд бэлтгэж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр инженер технологийн хүмүүс ч гэсэн ийм био түвшиндээ нарийсч бэлтгэгдэх шаардлага бий болчихоод байгаа юм. Дэлхий нийтээрээ энэ чиглэлд анхаарч байхад бид ч хоцроод үлдэж болохгүй биз дээ. Үйлдвэрлэл, хэрэглээний түвшинд био ч тэр, нано технологи ч тэр нэгэнт гараад ирчихсэн байгаа. Бүхий л төрлийн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн дээр био, нано гээд яриад эхэлчихсэн байна шүү дээ. Наадмаар нанотой хамт гээд сурталчилгаа явж байгааг хүмүүс харж байгаа байх. Бизнесийн салбарынхан ч үүнийг мэдрээд яриад эхэлсэн энэ үед бид өөрсдийн боловсон хүчнээ бэлтгэх цаг яах аргагүй болжээ. Бид дээрх мэргэжилтнүүдээс гадна механик инженер, цахилгааны инженер, харилцаа холбоо ба мэдээллийн технологи, иргэний ба үйлдвэрлэлийн барилга гээд уламжлалт ангиуд бий. Гэхдээ бид уламжлалт сургалтаар бэлтгэхээс илүүтэй өндөр технологи руугаа чиглүүлж бэлтгэх юм. Сургуулийн зар яваад эхэлмэгц оюутан, эцэг эхчүүд хандаж яг ямар мэргэжил болох талаар их сонирхож асууж байна. Бид ч вэб сайтаараа, утсаар гээд боломжоороо тайлбарлаж хэлж өгч байна.

-Монголд инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэдэг ч яг ийм чиглэлээр, өндөр технологийн мэргэжилтэн бэлтгэж байгаагүй биз дээ. Анхных байна гэдэг амаргүй байна уу?


Ж.Галбадрах: -Нано гэдэг маань арвын хасах есөн зэргийг хэлдэг. Тэгэхээр аливаа зүйлийг тийм нарийвчилсан түвшинд аваачиж үзнэ үг. Одоо нано будаг, нано шингэн, нано соронз гээд гарчихсан байна. Нано будгаар будсан бол хэзээ ч өнгөө алдахгүй, нано соронзоор ямар ч бэхэлгээгүйгээр кранаар татдаг шиг өндөр рүү татаж байх жишээтэй. Одоо био технологи тэр дундаа био анагаах гээд хөгжиж байна. Эсийн түвшинд нь эмчилгээ хийгээд япончууд Нобелийн шагнал хүртэл авчихсан байх жишээтэй. Дэлхий дахинд ялангуяа хөгжингүй орнуудад хурдацтай хөгжиж байна. Дэлхийн томоохон орнуудад энэ чиглэлээр төгсөөд ирсэн монгол залуучууд байна. Харин эх нутагт нь тэдэнд таарах ажлын байр байна уу гэвэл үгүй. Тэд бидэнтэй их холбогдож байна. Тэдний хэлж ярьж байгаа нь бидэнд энэ ажил руугаа зориглож орох цаг болж гэдгийг баталж байгаа юм. Хэдийгээр төрийн зүгээс бодлогоо гаргаж, хөтөлбөрөө баталсан ч дараагийн шатанд гарч эхлүүлсэн зүйл байхгүй байгаа. Тэгэхээр хүлээж суулгүй бид тал талаасаа дэмжиж ажлаа эхлүүлэх нь зөв юм. Дэлхий нийтээрээ энэ чиглэлд урагшилж байна. Манай улс ч нано технологийг дэмжих бодлого чиглэлээ гаргачихсан. Тэгэхээр бидэнд үндэсний мэргэжилтнүүд хэрэгтэй болж таарна. Монголд энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаагүй учраас анхдагчдын хувьд шан татах гэдэг амаргүй. Гэхдээ хэн нэгэн маань хийж л таарах учраас Ч.Ганзориг багш бид хоёр ярилцаж байгаад “Шинэ Монгол” технологийн дээд сургуулиа байгуулаад анхны элсэлтээ аваад явж байна.

-Хөгжингүй орнуудад нано, био технологи бүхий л салбарт нь нэвчиж, үйлдвэрлэлээ ч ийм чиглэлд аваачаад байгаа бол манайд юу ч байхгүй шүү дээ. Тэгэхээр танай төгсөгчдийн хувьд ажил олдох уу?


-Харин тэр хөгжлийг авчрах, авч явах хүмүүс бол манай төгсөгчид байх юм шүү дээ. Өнөөдрийн чиг хандлага, хурдаар явж үзвэл 2020 он гэхэд өндөр технологи нэлээд хөгжиж ирэх юм. Яг тэр үед үндэсний боловсон хүчин хаана байна гэхэд “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн төгсөгчид байна гэсэн үг. Өнөөдөр гадаадад өндөр технологийг сурч, мэргэшээд ирсэн залуучуудтайгаа хамтарч дотооддоо мэргэжилтнүүдээ бэлтгэж авах нь чухал юм. Тэд дараагийн үедээ зааж сургаад, шинэ төгсөгчид нь дараа үеэ аваад явдаг зарчмаар явна. Бид төгсөгчдийнхөө магистр, докторын шатны сургалтыг нь энэ технологи өндөр хөгжсөн орнуудад сургана. Тэд маань эндээ төгсөөд үргэлжлүүлж гадаадад суралцаад эх орондоо ирэх үе нь 2020-иод он болж таарна гэж тооцож байгаа. Хэдийгээр бидний яриад байгааг ойлгохгүй, байхгүй учраас мэдэхгүй байгаа мэт боловч яг энэ цаг хугацаанд манай сургуулийн оюутан болох нь харин ч чухал он цагийн дараалал гэж хэлмээр байна.

Ч.Ганзориг: -Манай төгсөгчдийн хувьд ажлын байр нь зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй гэж бодож байна. Дэлхий тэр чигээрээ энэ салбарын боловсон хүчнээр дутаж байна. Өнөөдөр АНУ-д нэг сая гаруй нано технологичид хэрэгтэй байна гэж байна. Манай сургуулийн зорилго бол Монголдоо төдийгүй дэлхийн хэмжээнд хүрч ажиллах мэргэжилтэн бэлтгэж гаргах зорилготой.

Ж.Галбадрах: -Ийм нарийн мэргэжлүүдэд Монголын стандарт гэх зүйл байхгүй. Дэлхийн хэмжээний нэг л стандарттай байгаа. Энэ стандарт бол нээлттэй. Бид дэлхийн том сургуулиудад яаж бэлтгэдэг тэр жишигт дөхүүлж л сургалтаа явуулахаар зорьж байна. Тийм учраас цөөхөн тооны чанартай оюутан сургана. Нэг ангид 15-20 орчим оюутан авна. Бид сургуульдаа магистр авах гэж байгаа.

- Төгсөгчдөө гадаадад суралцуулах тал дээр анхаарна гэж байна. Гадны төгсөгчдөөс дутахгүй мэргэшүүлэх төлөвлөгөөтэй гэж бас ярьлаа. Гадаад харилцааны хувьд та хоёрын хэн хэнд нь түнш, хамтрагчид их байгаа байх шүү?

Ж.Галбадрах: -Манай “Шинэ Монгол” дунд сургууль маань Япон улстай нягт ойрын харилцаатай ажилладаг. Дээд сургуулиа ч гадны сургуулиудтай ойр дөхөм, хамтран ажиллахаар ярьж байгаа. Би удахгүй Япон руу явж, хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурах гэж байгаа. Дээд сургуульд маань 2+2, 3+1 гэсэн хөтөлбөр бий. Энэ нь хоёр жил нь Монголдоо, дараагийн хоёр жил нь Японд, эсвэл гурван жил нь нутагтаа төгсөх нэг жил нь Японд суралцана гэсэн үг. Гэхдээ үүнийгээ Монголд суралцах төлбөрөө төлөөд сурах юм. Сургуулийн маань нэг жилийн төлбөр 6 сая төгрөг. Хэдийгээр бусад их дээд сургуулиудын төлбөртэй харьцуулахад өндөр байгаа ч Японд суралцахдаа сургалтын төлбөр дээрээ нэмэлт мөнгө өгөхгүй эндэх үнээрээ суралцах давуу талтай. Японд нэг жил суралцахад сургалтын төлбөр нь нэг сая иен гэхээр 17 орчим сая төгрөг байдаг. Харин бид энд төлдөг сургалтын төлбөрөө төлөөд суралцах боломж өгч байгаа. Амьжиргааны зардал нь гарч таарах байх. Гэхдээ бидний хамтран ажилладаг сургуулиуд хөнгөлөлттэй нөхцөл гаргаж өгнө. Ер нь дэлхийн хэмжээний боловсрол олгоно гэсэн зорилт тавиад ажиллаж байхад таван сая төгрөгийн төлбөр ч хангалттай байж чадахгүй.

- Японы сургуулиуд манайхаас хямд зардлаар оюутан сургаад байх нь нь өөрсдөд нь ямар ашиг тус гардаг юм бол?

- Ямар ч сургууль, багш нарын хувьд потенциал сайтай сайн оюутнуудыг авахдаа дуртай байдаг. Азийн оюутнууд, монгол хүүхдүүд энэ тал дээр сайн байдаг учраас Японы их, дээд сургуулиуд авах дуртай. Манай дунд сургуулийн төгсөгчид төгсөөд Японд суралцахдаа нэр хүндтэй, үлгэр дуурайлалтай суралцдаг учраас бүр мэддэг болчихсон. Тэр ч үүднээсээ Япон түнш нар маань хамтран ажиллах саналыг эртнээс тавьдаг, гэхдээ тэд их дээд сургуулийнх, манайх дунд сургууль байсан учраас хамтран ажиллах гэрээ байгуулах гэхээр түвшин таардаггүй байлаа. Тэд надад дээд сургууль байгуулбал хамтран ажиллах боломж их байгааг хэлдэг байсан учраас өнөөдөр ийм сургууль байгуулахад бас нэг талаасаа нөлөөлсөн хэрэг л дээ. Бид эндээс оюутнуудаа, тэндээс япон оюутнуудыг харилцан солилцож сургах боломжтой. Бас нэг хүчин зүйл бий. Японыг их дээд сургуулийн орон гэхэд болно. Нийт 600 гаруй их дээд сургууль бий гэдэг. Үүний 90 гаруй нь улсынх үлдсэн нь хувийнх. Далаад онд Японд их дээд сургууль олноор байгуулагдаж, хүмүүс ч тэнд ихээр суралцаж байсан. Технологи өндөр хөгжөөд, бүхий л зүйл нь автомачлагдаад ирсэн чинь инженерээр сурах хүмүүс багассан байгаа юм. Одоо залуучууд нь голдуу үйлчилгээний чиглэлээр л мэргэжил эзэмшиж байх жишээтэй. Байгалийн шинжлэх ухаанаас зугатах гэсэн хэллэг хүртэл тэнд гарсан. Нөгөө талаас энэ улсад төрөлт багасч, суралцах залуусын тоо эрс багассан. Тэгээд ирэхээр олон тооны их дээд сургуулиудын хувьд асуудал гарч эхэлж байгаа юм. Хэдийгээр улсаас сургуулиудаа дэмждэг ч гэсэн оюутангүйдэх бэрхшээл бий болсон. Хятад, Солонгосоос оюутан авдаг байсан бол энэ улсууд нь өөрсдөө хөгжөөд бас Японыг зорих хүмүүс багассан гэж байгаа. Тэгэхээр инженерүүд олноороо хэрэгтэй байгаа Монгол шиг оронд боломж Японд байгаад байна.  Японы технологийн сургуулиудад нь оюутан хэрэгтэй байна, харин Монголд инженерүүд хэрэгтэй байна. Тэгэхээр боломжийн өртгөөр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг олж авах боломж гарч байна. Үүнийг бид хамтын ажиллагааныхаа хүрээнд хэрэгжүүлэх боломжтой.

Ч.Ганзориг: Манай багш нар тэтгэвэртээ гарч байгаа учраас гээд надад боломж олгож, би 2-3 лабортори буулгаад энд авчирч байлаа. Тэгээд түүгээрээ МУИС дээрээ нано судалгааны төвийг байгуулж, 50 гаруй магистр  тэнд маань мэргэшиж төгссөн дөө. Одоо ихэнх нь өндөр хөгжилтэй оронд үргэлжлүүлэн суралцаж байна. Дэлхийгээр нэг оюутнууд маань суралцаж байна. Бид тэднээрээ дамжуулаад гадаад харилцаагаа өргөн хүрээнд өргөжүүлнэ.  Ер нь гадаадад харилцаагаа маш өргөн хүрээнд тэлэх төлөвлөгөө бий. Өндөр технологи сайн хөгжсөн дэлхийн гурван том төв бол Япон, АНУ, Европын холбооны улсууд. Япон бол хэрэглээ, хэрэглээний судалгаа тал дээрээ өндөр хөгжсөн. Үүнд нь их дээд сургуулиуд нь том нөлөөтэй байдаг. Тиймээс бид их дээд сургуулиудтай нь хамтарч ажиллах гэж байгаа юм. Мөн Японоос гадна АНУ-ын их дээд сургуулиудтай хамтарч ажиллана. АНУ-ын өндөр технологийн сургуулиуд нь Европын сургуулийн хөтөлбөрийг өөрийн менежменттэй хослуулсан байдаг давуу талтай. Оюутан солилцооноос гадна багшлах боловсон хүчний асуудалд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Гадаадаас нэр хүндтэй багш нарыг богино хугацаагаар урьж хичээл заалгахаар төлөвлөж байна. Герман, Америкийн багш нарын нийгэмлэгтэй хамтарч ажиллана. Мөн дотоодын нэртэй инженер, мэргэжилтнүүдээ урьж арга, туршлагаас нь хуваалцана. Дэлхийн түвшинд хүрсэн боловсон хүчнийг бэлтгэж гаргах нь бидний гол зорилго.

-Гадны багш нарыг авчирна гэхээр оюутнуудынхаа хэлний түвшинд анхаарч ажиллах болж байх шиг байна. Тийм үү?

-Тийм ээ. Манай бусад сургуулиудын хувьд энэ мэтийн бэрхшээлээс болж сайн багш нар урьж хичээл заалгах боломж хумигдаж байдаг. Бас сайн багш нарыг авчрах хөрөнгө мөнгөний асуудал ч их байдаг. Мэдээж, хэлний хувьд нэлээд шахуу орж таарна. Багагүй шахна. Хэлнээс гаднас хувь хүний хүмүүжил, төлөвшил, тэсвэр хатуужил гээд инженер хүнд хэрэгтэй суурь хүмүүжлийг бид олгоно. Мэргэжлийн өндөр түвшнээс гадна суурь төлөвшилд анхаарч даацтай инженерүүдийг бэлтгэнэ дээ.

Ж.Галбадрах:
-Эхний жил учраас бид оюутнууддаа тавигдах шалгууртаа харьцангуй зөөлөн байгаа. Суурь оноо 450-иас дээш оюутнуудыг авч байгаа. Дараагийн жилүүдээс өндөрсгөөд явна. Тэгэхээр бидний хувьд эхний ээлжинд оюутнуудаа ижил түвшинд болгож жигдлэх гээд ажил гарч ирж байгаа.  Төгсч буй хүүхдүүд маань бидний шалгуурыг хангахгүй байх вий гэж айж л байна. Гэхдээ түвшин адил болгох дээр бид голлож ажиллана. Тэгээд ирэхээр нь баг болгож ажиллана. Багш зааж, оюутнууд цээжлээд буцааж хариулдаг мэдлэг суурилсан бус судалгаан дээр дээр суурилсан сургалт явагдана. Тэгэхийн тулд ижил түвшинд болгох шаардлага гарч байгаа. Эхний жилд хими, физик гээд ерөнхий хичээлүүд орж цаашдаа нарийн мэргэшээд явна. Чанар хөөсөн сургалтыг л бид гол мөрдлөгөө болгоно.

Ч.Ганзориг:
АНУ-ын алдартай MIT технологийн сургууль АНУ-ын зах зээлд 26 мянган компани байгуулсан байдаг юм. Борлуулалтаараа 2 триллион орчим ам.долларын орлоготой. Энэ компаниудын 70 орчим хувийг оюутнуудын судалгааны бүтээл дээр тулгуурлаж байгуулсан байдаг. Тухайн оюутнууд патентынхаа бүрэн эрхийн хугацаанд хувь эзэмшиж явдаг. Тэгэхээр бид оюутнуудын бие даах чадвар, өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг дэмжиж, компани аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй хамтран ажиллана. Зөвхөн өндөр технологийн мэргэжилтүүд бэлтгэх бус энэ салбартаа сургалт судалгааны гол төв нь болж ажиллана.

-Та бүгдийн ярианаас нарийн мэргэжилтэн бэлтгэхээс гадна хувь хүний төлөвшилд нь анхаарах талаар нэлээд анзаарагдаж байна. Магадгүй өндөр технологийн мэргэжилтэн хүн ёс зүйтэй, зөв төлөвшилтэй байхыг шаарддаг бололтой юм?


-Тийм шүү. Энэ бол олон улсын хэм хэмжээнд нь шаарддаг л даа. Хувь хүний хувьд төлөвшөөгүй хүнд хамаагүй нарийн ширийн технологийг заагаад өгөх нь аюултай хэрэг.  Нарийн мэргэшсэн мэргэжил учраас хариуцлагатай байхыг шаарддаг. Эхлээд хувь хүний хүмүүжилд нь анхаарч суурь хичээл нь үүнд чиглэдэг.

Ж.Галбадрах: -Японд эрдэм сурахаас нь өмнө эхлээд хүн болго гэсэн үг байдаг л даа. Манай дунд сургууль энэ чиглэлд багагүй анхаарч, хичээлийн бус сургалтаар хүүхдийнхээ хүмүүжилд анхаарсан олон ажлууд хийж ирсэн. Өндөр технологийг эзэмших хүний хувь хүмүүжилд анхаарахгүй бол хүн төрөлхтний эсрэг юм хийхийг ч үгүйсгэх аргагүй. 

-Хөрөнгө оруулалтын хувьд хэрхэн шийдэж байгаа вэ?


-Энэ чиглэлийн сургуулийг байгуулахад ажиллах боловсон хүчин, лабортори, хөрөнгө мөнгөнөөс эхлээд эрсдэл, саад бэрхшээл их. Гэхдээ үүнээс нь халшраад хийхгүй яваад байвал хэн хийх билээ. Ч.Ганзориг бид хоёр үүнийг сая яриад хийж байгаа юм биш. Эртнээс ярьж байсан. Гэхдээ одоо эхлэхгүй бол уул уурхайгаас эхлээд өргөжиж тэлж байгаа олон ажил дээр нарийн мэргэжлийн инженерүүд байхгүйгаас гадны хүмүүсийг урьж өндөр цалинтай ажиллуулаад байгаа энэ байдал үргэлжлээд л байна. Шавь нар маань бидэнд хандаад та нар минь эхлээч гэсэн учраас бид өөрсдийнхөө боломж нөөцөө харж, зээл аваад л эхлэх цаг болж гэж үзлээ. Бидний хийж байгаа энэ ажлыг ойлгож байгаа хүмүүс байна. Бизнесийн салбарынхан ийм мэргэжилтэн бидэнд хэрэгтэй байгаа юм гээд хандаж байна. Хөрөнгө оруулах гэсэн хүмүүс ч байна. Гэхдээ бидний зүгээс энэ бол өнөөдөр хөрөнгө оруулаад маргааш ашгаа авдаг бизнес шиг чинь биш шүү. Ирээдүйдээ хэрэгтэй гээд хөрөнгө оруулбал хэнд ч нээлттэй, түүнээс ашгийн хэрэгсэл болгож сургалт, үйл ажиллагаанд орох гээд байвал хамтрах боломж байхгүй гэдгээ хэлж байгаа. Эхнээсээ хамтрах саналаа тавиад эхэлсэн байна.

Та бүхний ажилд тань амжилт хүсье.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (103.26.193.20)
    Маш сайн байна. өнөөдөр хэн нэг нь эхлэхгүй бол хэн хэзээ эхлэх юм. Алдаагаа засаад л урагшлаад бай. Чадна аа. Миний 2 ч хүүхэд ахлах сургуулийг нь төгслөө. Коллеж, дээд сургуулийн амжилтанд нь итгэж байна. Энд сэтгэгдэл бичсэн хүмүүс Шинэ Монгол ахлах сургууль үүсэн байгуулагдсан тухай өгүүлсэн "Нар тэтгэсэн мөрөөдөл" номыг нэг уншаад үзээрэй. Эд нар чадна аа чадна. Монголчууд аа, оролдоод үзье лд ээ. Хийж байгаа нэгнээ битгий гоочил. Урам хайрла. Шинэ Монголынхонд амжилт хүсье.
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.193.31)
    Surguuliin barilga barij bui barilgiin uil yavts, ergen toirnii orshin suugchidiig ul oishooson, busdiin mashiniig gemteesen baidal, ugsun yariltslaga 2 unekheer khol zurj baina daa. Barilga n duusaagui baikhad elselt avch boldog l um baina. Esvel Khuviin surguulid mongol ulsiin khuuli uilchildeggui um bolov uu,
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.193.1)
    Энэ сэтгэдэл бичээд байгаа хүмүүсээ эхлээд монголоороо зөв бичиж сурчихаад бусдыг муулахаа бод. Та нарын чадахгүйг чадаад монголын боловсролыг хөгжүүлэх гэж зорьж яваа хүмүүст урмын үг хэлж чадахгүй юм бол юм битгий дуугарч бай л гэж хэлье.
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.193.28)
    Сайхан л юм ярьж байна. Гэхдээ шинэ монгол дунд сургууль нь арай дэндүү 5,6 настай жоохон хүүхдүүдээс арай дэндүү шалгалт аваад тэнуээгүй нэж сэтгэлээр нь тоглоно, тэр нь шал худлаа. Оронд нь хандив нэрээр мөнгө авч оруулдаг эсвэл УИХ, томчуудын хүүхдийг оруулдаг. Тэр жаахан хүүхдүүд сургуульд орох гэж тэгтлээ шахуулах ямар шаардлага байна, харин том ангид орохоороо л жинхэнэ Academic түвшинд хичээллэж хичээлдээ шамдах хэрэгтэй байдаг юм даа.
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (49.0.132.218)
    Та нар их л гое ярих юм сургуульд ажилладаг багш нарын харьцаа нь хоцрогдсон будуулэг юм байна лээ Нэг их яарч тэвдсэн хун хундэтгэх соелгуй юм шиг санагдсан шуу засрана биз дэ эрдэмтэй хун даруу их морон долгоон гэж ярьсан шигээ ажиллах хэрэгтэй байхаа ууслаарай амжилт
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
    • зочин
      нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино оо гэж. Бүх хүн ньмэдээж ийм биш шүү дээ.
      2014 оны 08 сарын 26
  • Зочин (203.169.54.45)
    йтршлэ
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.27.166)
    Амжилт хүсэе. Битгий шантраарай. Бэрхшээл их гарах нь мэдээж. Тэвчээртэй, халтурдахгүй ажиллавал хэдэн жилийн дараа та бүхний нэр хүнд өсөх болно.
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • zalilanguud (183.81.169.22)
    hen ene nariin nano xicheeluudiig ni zaax yum beeee hi hi kkk
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • Наранцацралт (202.179.15.71)
    Тахир хадаас, махир зүү хийчихээд дараа нь нано технологи гэж хуцвал арай үнэмшилтэй сонсогдоно шүү. Худлаа ярьж хүмүүсийн халаасыг сэгсрэх гэсэн башир арга. Монголд нанотехнологи хөгжих хүртэл зуун жил бий.
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
    • some one
      Als.n haraatai bwl deergv yu
      2014 оны 08 сарын 25
    • атаархаж байгааг нь зайлуул. хэнийг нь мэдэж л байна
      2014 оны 08 сарын 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Paramount компани Warner Bros. Discovery-г худалдан авах хэлцлийг 2027 он хүртэл хойшлуулав
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Ливерпүүлийн экс дасгалжуулагч Юрген Клопп германы шигшээ багийг сэргээн босгох ажилдаа орлоо
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
    Уржигдар 12 цаг 03 мин
  • 50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
    Уржигдар 11 цаг 56 мин
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    2026-07-24
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    2026-07-24
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    2026-07-24
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    2026-07-24
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    2026-07-24
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    2026-07-24
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    2026-07-24
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    2026-07-24
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    2026-07-24
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    2026-07-24
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-07-24
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    2026-07-24
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    2026-07-24
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    2026-07-24
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    2026-07-24
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК