
С.Пагмадулам шигшээ 15-д.
21 настай Сүхбаатарын Пагмадулам шинэ жилийн босгон дээр буюу 12 сарын 31-нд болсон Miss tourism international уралдааны төгсгөлийн шатны 15 оролцогчийн нэгээр шалгарчээ. Дэлхийн 54 орны аялал жуулчлалын миссүүд өрсөлдсөн энэ уралдааны тэргүүн титмийг Алиен Габриэлла Робинсон хэмээх 22 настай малайз бүсгүй авсан байна. Монголын төлөөлөгч С.Пагмадуламтай хамт Чех, Таиланд, Панам, Сингапур, Коста Рика, Португал, Малайз, Энэтхэг, Бразил, Хятад, Киргиз, Шри Ланк, Перугийн бүсгүйчүүд шөвөгт тунаж үлджээ. Монголын оролцогч 174 см өндөр, 54 кг жинтэй оюутан юм.
Өмнөх удаагийн буюу 2010 оны Miss tourism international уралдаанд Монголоос өрсөлдсөн Баярсайханы Борголжин “Оны мөрөөдлийн охин”, “Дур булаам мисс” тусгай шагнал хүртэж байжээ.

С.Пагмадулам 53 кг жинтэй.

Өмнөх удаагийн оролцогч Б.Борголжин.