
-2008 оны УИХ-ын сонгуулийн дараа долдугаар сарын нэгний хар өдөр тохиож, улс оронд сөргөлдөөнтэй байдал үүссэн. Үүнээс шалтгаалж, улс орныхоо ирээдүйн төлөө АН хамтарсан засгийн газарт орж байсан билээ. Өнөөдөр гурав, дөрвөн жил өнгөрч энэ засгийн газар олон ч ажил хийж, амжилт гаргасан. Гэхдээ энэ сонгуульт хугацаанд АН үүргээ хангалтттай гүйцэтгэсэн гэж үзэж байгаа учир засгийн газраас гарч байгаа гэсэн юм. Тус намаас Засгийн газарт суугаа зургаан сайд өөрсдийн нэрийг татах бөгөөд МАН хэрхэн шийдвэрлэхийг өөрсдөө мэдэх хэрэг гээд үлдээж буй аж. Дараагийн сонгууль эхэлж байгаа учир бид МАН-аас ялгарах хэрэгтэй, энэ нь сонгогчид ч илүү дөхөм байх болно гэж тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Мөн ардчилсан ерөнхийлөгчийг сонгож чадсан бид энэ онд ардчилсан парламенттай болно гэдэгт итгэж байна гэсэн юм.