“Мулен руж”, “Арал” зэрэг кинонд тоглож алдаршсан Холливудын од,
Австралийн жүжигчин Эван Макгрегор 1 сарын 2-нд өргөмөл монгол охин
болон гэр бүлийнхээ бусад гишүүдийн хамт Лос Анжелесийн нисэх буудалд
явж байгаад эдгээр зургийг авахуулжээ.

“Мулен руж”, “Арал” зэрэг кинонд тоглож алдаршсан Холливудын од, Австралийн жүжигчин Эван Макгрегор 1 сарын 2-нд өргөмөл монгол охин болон гэр бүлийнхээ бусад гишүүдийн хамт Лос Анжелесийн нисэх буудалд явж байгаад эдгээр зургийг авахуулжээ. Гэр бүлээ ихэд нууцалдаг жүжигчин зураач эхнэр Ив Мавракис, 15 настай төрсөн охин Клара, 10 настай Эстер, түүнтэй чацуу, Монголоос өргөж авсан Эмиян болон дөнгөж ойндоо хүрч байгаа отгон охинтойгоо паппарацийн дуранд олзлогдсон байна. Эмияныг 4 настай байхад нь буюу 6 жилийн өмнө Монголоос өргөж авсан бол отгон охиных нь тухай мэдээлэл оддын ангууч, адтай сэтгүүлчдэд ч алга байгаа юм. Эван Макгрегор хэвлэлд түүний тухай ганц удаа л ам алдсан нь “Нью Йорк пост”-д өнгөрсөн хавар өгсөн ярилцлага нь байдаг.
-Эхнэр бид хоёр, хамгийн отгон нь 4 сар хүрч байгаа 4 охинынхоо хамт амралт, сайн өдөр гээд бүхий л чөлөөт цагаараа хамт байхыг хичээдэг. Ийш тийшээ удаан хугацаагаар явах бол хамт байхын тулд тэндхийн сургууль руу хүүхдүүдээ шилжүүлчихдэг юм гэж тэр ярьжээ.
Сэтгэгдэл (1)