“Урьд шөнө 18 цагаас хойш хуралдсан юм. Тэндээс гаргасан шийдвэрээ
Н.Алтанхуяг танилцуулсан юм шиг байна. Засгийн газарт орох гэж хоёр сар
яригдсан мөртлөө гарах болохоор ганц амьсгаагаар шийдчихлээ шүү дээ. Уг
нь бол ҮЗХ-ны хурлаар л шийдмээр юм”

Ардчилсан нам Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахаар болсон тухай УИХ-ын танхимд суугаа хүмүүс байтугай намын гишүүд нь ч мэдээгүй байжээ. Ш.Сайхансамбуу гишүүн УИХ-ын чуулганы танхимаас гарч ирээд сэтгүүлчдээс л энэ тухай мэдэж байна гэсэн юм. Тэрбээр П.Алтангэрэл, Х.Тэмүүжин зэрэг гишүүдээс асуухад мэдээгүй байсан гэсэн юм. УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу энэ явдлын тухай хэлэхдээ “Урьд шөнө 18 цагаас хойш хуралдсан юм. Тэндээс гаргасан шийдвэрээ Н.Алтанхуяг танилцуулсан юм шиг байна. Засгийн газарт орох гэж хоёр сар яригдсан мөртлөө гарах болохоор ганц амьсгаагаар шийдчихлээ шүү дээ. Уг нь бол ҮЗХ-ны хурлаар л шийдмээр юм” гэсэн юм. Мөн тэрбээр энэ шийдвэрийг зарчмын хувьд зөв гэж үзэж байгаа ч улс төрийн соёл, ёс зүйн талаас жаахан буруу зүйл гэж үзэж байгаа аж. Засгийн газар байгуулагдахдаа стандарт бус байсан учир гарах нь зөв гэж ИЗН-ын дарга С.Оюун, Ногоон намын тэргүүн Д.Энхбат нар ч хэлж байгаа. Гэвч гэнэт шийдвэрлэсэн нь ёс зүйгүй гэдгийг мөн хэлж байлаа.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn