Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Бавуудорж: Энэ цаг үед хүн чанартай, зөөлөн сэтгэлтэй яваа минь тээр болох янзтай

2012-1-05
0
ЖИРГЭХ
Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, МЗЭ-ийн болон Д. Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудоржтой ярилцлаа.
Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, МЗЭ-ийн болон Д. Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудоржтой ярилцлаа.

-Балчир ес тачигнаж байгаа өвлийн өдрийн мэнд хүргэе. Ер бусын энэ улирал танд ямар мэдрэмж хайрладаг вэ?
-Танай уншигчдад бас цасны үнэртэй мэнд дэвшүүлье. Өвөл үнэхээр гайхам улирал. Сэтюл яг л шилэн болор шилтгээн шиг нэвт гэрэлтээд л... Шүлэг бичиж суухад тэр шилтгээн дотор усан болор цэцэг ургаж хагдраад байх шиг санагддаг. Өвөл бүхэн, өглөө бүхэн өөр мэдрэмж хайрлана. Энэ өвөл надад тэнгэрийн ирмэг дээгүүр хичээнгүйлэн алхаж яваа юм шиг соньхон байна. Ийм үед сайхан шүлэг бичдэг юм.

-Тэгвэл өвлийн жавар танд ер бусын онгод илгээдэг байх нь ээ?

-Хүний бодлоо тунгаадаг цаг нь өвлийн улирал байх. Сэтгэлийг их тунгалагшуулдаг улирал гэж бодох юм. Цасан дороос сэрвийх цагаан өвс хүртэл хамгийн гэгээн мэдрэмжийн үедээ байх шиг харагддаг. Тэгэхээр өвсөнд хүртэл тийм мэдрэмж өгч байгаа юм чинь хүнд хосгүй мэдрэмж өгөх нь ойлгомжтой биз дээ.

-Шинэ оны өмнөхөн "Хүннү туульс" бүтээлээрээ бэлэг барилаа. 2011 оцд та уран бүтээлийн олз омог арвин байв уу?

-Би онгод хийморь гээд нэг их дөмөлзөөд хөөрөөд байдаг хүн биш. Гэхдээ дөмөгхөн бүтээлийн санаагаа гүйцээнэ гэдэг цасан дороос сэрвийх арцан дундуур алхаж яваа буга шиг бахтай байдаг. Хэд хэдэн томоохон бүгээлийн эхийг хатгасан сайхан он байлаа. 2011 он бол гэрэлтсэн бус тэнгэрээс өгөгдсөн жаахан мэдрэмжийн минь цог гэрэлтсэн цаг хугацаа байлаа.

-Тэгвэл 2012 онд ямар уран бүтээл хийхээр төлөвлөөд байна вэ?

- Сэтгэлээсээ бичсэн шүлгийг минь таашаан хүлээж суудаг уншигчид цөөнгүй бий. Тэднийхээ хүлээлтийн орон зайд шүлгэн цэцгээ шидэхгүй бол болохгүй. Миний уншигчид уран бүтээлээс минь хонин арцаар ариулсан юм шиг ариусч, вансэмбэрүү цэцгийн үрийг цээжин дотроо үрслүүлсэн шиг цэцэглэж чаддаг гэж итгэх юм. Яруу найргийн нандин мэдрэмжийг эртэй сайндаа би бий болгоогүй. Монголын минь хөх тэнгэр, нар сарны надад өгсөн бэлэг. Тийм болохоор энэ чавхдасыг хөглөн дуугаргасаар байх зарлиг зүрхний минь гүнээс ундардаг.

-Ингэхэд яруу найргийн хүн та юунд тэмүүлж амьдардаг вэ?

-Хэдэн номоо харж суухад Бавуудорж гэдэг нөхөрт оногдсон мэдрэмж хүмүүний зүрхэн тольтод нуугдагч нандин хөгжмийг хөглөхөөр тэмүүлдэг юм биш байгаа юм. Ер нь тэгээд тэр зүг рүү л тэмүүлдэг юм шиг байна.

-Монголын яруу найргийг нуруундаа үүрэлцэж яваа хүний хувьд хөгжлийн тухайд юу гэж дүгнэх вэ?

-Намайг үүрэлцэж яваа гэж бодож байгаа бол Бавууг их тоож байгаа юм байна. Монголынхоо хөх тэнгэрээс өгсөн жаахан авьяасыг үрэн таран хийчихгүй юмсан гэж мэрийдэг цөөхөн шүлэгчийн нэг. Монголын яруу найраг дэлхийн оюун санаатай өгөөтэй аваатай явдаг гэж итгэдэг. Тэнгэрийн мэдрэмж тээсэн монгол болохоороо л тэгж дотроо бардамнадаг юм болов уу.

-Ер нь шүлэг яруу найргаар амьдралаа хөглөж явахын давуу тал нь юу вэ?

-Хорвоог ямагт уужим хардаг. Өдөр бүхнийг номтой, сүмтэй ариун шилтгээн гэж боддог. Монгол хэлээ ариуслын тарни гэж итгэдэг гээд л хөврүүлээд байвал олон л зүйлийг өгүүлмээр байна. Товчоор хэлбэл, яруу найрагт ойр явна гэдэг ер бусын гэгээн хүчээр тэтгэгддэг өөр оршихуй юм.

-Хоцронгуй ч гэх юм уу, сул тал бий юу?

-Хүмүүн хэмээх нэртэй сүм эвдэрч, нурж байгаа энэ цаг үед хүн чанартай, зөөлөн сэтгэлтэй яваа минь тээр болох янзтай. Сул тал минь яг өнөөдрийн байдлаар энэ л болоод байна.

-Дотоод сэтгэлтэйгээ хэр ярилцдаг вэ?

-Тухалж байгаад сайхан хөөрөх нь бий. Бас дуугаа хурааж дүнсийчихээд их удаанаар шаналаад ч байгаа юм шиг шанздаад ч байгаа юм шиг ярилцах нь ч бий. Элдэв янзаар л хөөрөг зөрүүлэх гэж оролдоно шүү дээ.

-Таныг дорнын яруу найрагч гэж тодотгодог. Энэ нь танд өндөр хариуцлага үүрүүлдэг шиг санагддаг?

-Дорно хэмээх аугаа билиг билгүүнт ай саваас оюуны шим хүртэж монгол хэлээр бичиж туурвиж яваагийн хувьд тэнгэрлэг хариуцлага үүрч яваа гэж өөртэйгөө зөвших юм. Тэгээд ч дэлхий ертөнцөөс гээгдсэн энэ муу "изм"-үүдээс ангид байж жинхэнэ яруу найрагт ойртож очихын тэр нууцыг дорно л хэлж өгдөг. Өндөр мэдрэмжээр түүнийг олж сонсох увидас даанч цөөхөн хүнд оногддог шиг байна.

-Та энэ нэр хүндийг хэр өргөж яваа вэ. Өөрийгөө дүгнэвэл?

-За мэдэхгүй. Ямар ч гэсэн нэг их нэр сүр өргөж даахгүй биз дээ.Тийм хүслэн ч алга шиг байна. Ургийнхаа овог, аавынхаа нэрийг л сайхан дааж явбал миний хувьд болох нь тэр.

-Одоо таны сэтгэлд ямар шинэ санаа, уран бүтээл лугшиж байна?

-Шинэ хуучны ялгааг нь сайн мэдрэхгүй байна. Ямар ч байсан Бавуудорж гэдэг нөхөр үнэн дүр, мөн чанараараа болор шиг гэрэлтэж байна. Үүнээс илүү шилдэг дүр төрх, шидтэй санаа оноо надад хэрэггүи. Тус ч болохгүй гэдгийг зөн билигтээ мэдэрч сууна.

-Тэгвэл сүүлийн үед танаас бухимдалтай шүлэг гарч байна уу. Аль эсвэл гэгээлэг үү?

-Өнгөрсөн хорин хэдэн жилээ эргээд чагнахад бухимдлаа уран бүтээлээсээ ямагт ангид байлгаж ирсэн. Шүлгээр илэрхийлэх, тайлах боломж миний хувьд хязгаарлагдмал байдаг гэх үү дээ. Харин ч гэгээлэг өнгөөр харж, намуухан аязад хувиргаж л хорвоогоо энэрэх юм даа.

-Хавар мөдхөн айлсана. Хүн амьтны сэтгэл тэнийсэн энэ улиралд таны уран бүтээл ундардаг уу, аль эсвэл чимээгүйхэн ажигладаг юм уу?

-Дөрвөн цаг гэдэг байгалийн үзэсгэлэнтэй энэ шилтгээнийг хүмүүн бидний үнэт хөдөлгүүр гэж боддог. Тэр дундаа хавар миний хувьд "дотоод дуун алдалт"-ын улирал байдаг юм. Хаврын намирсан зөөлөн өдрүүдэд цээжин дотроо бодлын суварга бүтээж суух ч сайхан шүү. Би яруу найргийн ертөнцийн хаалгыг татсанаас хойшхи 25 дахь хавраа тосох нь ээ. Тийм болохоор урьд урьдынхаас илүү анир гүмхэн суух хавар юм шиг л санагдаж байна.

-Утга зохиолын ертөнцөд 25 жилийг үдэж. Энэ хугацаанд таны үнэн дүр, мөн чанар ганхаж байв уу?

-Үгүй ээ. Цаашид ч ганхахгүй л гэж боддог. Бэдэрсэн замаа эргэн хараад дахиад зүтгэх хангалттай цаг хугацаа, орон зай байгааг мэдрэх сайхан байна. Анхны шүлгээ тэрлэснээс хойш мэдрэмжээрээ бүтээсэн хэдэн ном минь энэ хугацааны үнэ цэнийг тодорхойлох болов уу. 8-9 ном бий. Дэлхийн яруу найргийн нэр хүндтэй сэтгүүл, антологид бүгээл үүд минь чамлахааргүй хэвлэгдэж. Мөн англи, испани хэл дээр гурван ч ном минь орчуулагджээ. Энэ бүхнээс харахад гадаад ертөнцтэй холбогдох мөнгөлөг утасны үзүүрийг сүвлээд авч амжсан ч юм шиг санагддаг шүү.

-Яруу найрагчид хааяа зоригоо чангалсан байгаа харагддаг. Таны хувьд шүлэг зохиох гэж сархад хүртэж байв уу?

-Сархад хүртэх соёлтой арга хэлбэрийг эзэмшсэн гэж зохиолч, найрагч нөхдөө хүндэлдэг юм. Тэднийхээ нэг нь гэж өөрийгөө бас дөвийлгөж бодно. Гэхдээ онгодоо оруулах гэж сархад хүртдэг гэх хуучны үгийг зөвшөөрдөггүй. Миний хувьд хамгийн цэвэр тунгалаг, гэрэлтсэн үедээ л шүлгийн санаа оноог цулбуурдаж авдаг.

-Яруу найрагчид жаахан нас тоггоод ирэхээрээ үргэлжилсэн үгийн зохиол бичдэг. Таны хувьд цаг нь арай болоогүй юу?

-Уран бүтээлч бүхэнд өгөгдсөн байгалийн мэдрэмж, авьяасын цар янз янз байдаг. Миний хувьд яруу найргийн энэ ертөнцөд уянгын шүлгээр хаалгыг нь тогшиж, орж ирсэн. Гарахдаа ч тийм л бүтээлээр хаалгыг нь хааж цүүлээд чимээгүйхэн явчихна. Тэгэхээр би яруу найрагт насан мөнхөд үнэнч байх хүн болж таарлаа даа.

Т.Батсайхан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.74.90)
    Догшин бурхад дандаа дайн
    2021 оны 10 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 37 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 46 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 43 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК