Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Ивээл: Найруулагч байна гэдэг өөрийгөө харуулах том боломж

2014-8-27
0
ЖИРГЭХ

ивээл        Тун удахгүй нээлтээ хийх "Цэн Тогоруу" МУСК-ны ерөнхий найруулагч М.Ивээлтэй ярилцлаа. Түүнийг найруулагч О.Машбат, МУГЖ Ж.Батцэцэг нарын бага хүү гэдгээр нь та бүхэн сайн мэдэх биз ээ.

-Юуны түрүүнд “Цэн тогоруу” киноны ажил одоо хэдэн хувьтай явж байна вэ? Нээлтийн тов гарсан байсан. Киногоо хугацаандаа нээх үү?

-Тэгнээ. 9 сарын 12 нд нээнэ. Яг одоо бид киногоо нямбайлан хянаж байна.

-Киноныхоо зохиолыг ахтайгаа хамтран бичсэн гэсэн. Тэгвэл энэ киног хийх санаа сэдэл анх хэрхэн төрж байсан бол?

-Ах бид хоёр өөрсдийхөө үеийн залуусын  сэдвээр  зохиол бичье гэж эртнээс ярьдаг байсан л даа.  Тэгээд  жилийн өмнөөс цаасан дээр буулгаж эхэлсэн. Залуус гал халуун хайраар учирч баяр баясал, гайхалтай агшнуудыг хамтдаа амсдаг ч бас бэрхшээл зовлон, хүсэл хяслыг  туулдаг. Амьдрал өөрөө  баян болохоор  бидэнд адал явдал санаандгүй зүйлийг байнга бэлэглэдэг.

-Зарим хэвлэлээр таныг киногоо Америк маягаар хийж байгаа гэж байсан?

-Хаана тэгсэн байна? (инээв). Би ирэхээсээ өмнө  америкт хэд хэдэн богино кино хийсэн. Энд ирээд тэр арга  барилаараа  зураг авалтын  төлөвлөгөө, зохиолоо  гаргаж  группийхэндээ  тарааж өгөхөд  манайхан ийм санаа хэлж байсан юм байна.

-Кино сайн болно гэдэг кино групп буюу баг хамт олонтой салшгүй холбоотой. Танай киноны хувьд маш олон сайхан уран бүтээлчдийг хамруулсан байсан. Тэднийхээ талаар ярихгүй юу?

-Тэр үнэн шүү. Кино гэдэг өөрөө  олон хүний хүч хөдөлмөрийг зангидаж бүтдэг. Манай кинонд Э.Идэрболд, Б.Баянмөнх, У.Батбаатар, Б.Оюун-Эрдэнэ гээд жишигнэсэн залуус тоглосон. Үүний зэрэгцээ тайз дэлгэцийн томчуул ажиллалаа. Жишээ нь АЖ Д.Мэндбаяр, МУГЖ  Н.Батцэцэг, МУГЖ  Д.Гүрсэд, МУГЖ Б.Магсаржав, МУГЖ Н.Нэргүйбаатар гээд. Бас  дууны шүлгийг ТШ-т яруу найрагч Д.Бавуудорж, аяыг Ш.Өлзийбаяр нар бичиж  дуучин П.Идэржавхлан дуулсан. Мөн дээр нь дэлгэцийн ар талд маш олон залуус ажилласан. Бүгдэд нь  баярласнаа илэрхийлье.
Ц32
-Ярианыхаа сэдвийг өөрчилье. Та найз бүсгүйтэй юу?

-Одоогоор үгүй.

-Тэгвэл та ямар эмэгтэйг сайхан гэж боддог вэ? Ирээдүйн эхнэрээ ямар байгаасай гэж бодож байна?

-Өндөр боловсролтой,  ухаалаг, айл гэрийн амьдрал, эр хүнийг аваад явчихдаг  яг миний  ээж шиг хүн байгаасай гэж боддог.

-Та Америкт олон жил амьдарлаа. Ер нь Америк охидууд монгол охидоос юугаараа ялгаатай санагддаг вэ?

-Монгол  эмэгтэйчүүд гэр бүл үр хүүхдийнхөө төлөө өөртөө байгаа бүхнээ зориулдаг.  Тэд үнэхээр  ажилсаг. Америк охидуудын хувьд өөрийгөө хөгжүүлэх цаг заваар илүү хангагдсан байдаг л даа. Ер нь сэтгэхүйн хувьд  ялгаа бий бий.

-Залуу хүний хувьд хааяа шоудана л биз. Монголд ирснээсээ хойш хэр их шоудаж байна вэ?

-Энд ирээд шоудаагүй. Бараг онгоцноос буунгуутаа уран бүтээл рүүгээ орсон. Өнгөрсөн гурван сард ямар ч зав байсангүй. Ганц нэг удаа  найз нөхөдтэйгөө уулзаж ярьж суусан.

-Та ер нь муу зуршилтай юу?

-Ямар зуршил аа? (инээв). Аав огт  архи  амсдаггүй болохоор ч  тэр үү,  би  бас тааруу. Тамхи бол огт татдаггүй.
 
-Таны ах болон та аавынхаа мэргэжлийг өвлөн авсан. Чухам яагаад найруулагч мэргэжлийг сонгох болсон юм бэ? Энэ мэргэжлийн юу нь таныг татав?

-Өөрийнхөөрөө уран бүтээлээ хийж, өөрийгөө харуулж чадах том боломж учраас энэ мэргэжлийг сонгосон. Би  хүсвэл өөрийгөө дэлхийн хэмжээнд ч харуулж болно шүү дээ.
ИВЭЭл ййАААА
-Тэгвэл ээж, аав хоёрынхоо аль кинонд нь илүү дуртай вэ?

-“Жинжиймаа”-д.

-Таныг монголын хамгийн сайн найруулагч болон зураглаачийг нэрлэ гэвэл та хэнийг нэрлэх вэ?

Төрийн шагналт, УГЗ  Б.Балжинням гуайг цаг үеийнхээ гайхалтай найруулагч-оператор гэж боддог.  Ээж аавтай минь хамт олон кино хийсэн УГЗ Г.Маш зураглаач гар дээрээс их сайн авдаг, сайхан уран бүтээлч. Залуучуудаас  найруулагч Н.Наранбаатар, Б.Чингүүнжав, Сэнгэдорж гээд байна. Зураглаачид гэвэл Баттулга, Ангараг, Б.Отгонзориг нар байна.

-М.Ивээл найруулагчийн хэтийн зорилгыг сонирхож болох уу? Ер нь хамгийн том мөрөөдөл тань юу вэ?

-Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь гэдэг биз дээ. Би дэлхийн хэмжээнд монгол хүний нэрийг дуурсгахыг мөрөөддөг. Яг Түвшинбаяр шиг!

-Тэгвэл залуу найруулагч маань амьдралдаа юуг чухалчилж үздэг юм бол?

-Хүнлэг байхыг эрхэмлэдэг.

-Цаг заваа гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
3 настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан, үйлдлээ нуун далдлах зорилгоор онц харгис, хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон М.Э-д бүх насаар нь хорих ял оноолоо
Цэрэг амиа алдсан хэрэгтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохыг иргэд дэмжиж байна
Цагдаагийн хошууч Д.Баттөр: Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын 15 хөтөлбөрт элсэлт авна
Хориглосон байршилд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгов
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (103.10.21.123)
    Сайхан залуу байна. Танилцах юмсаан
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
  • Доржоо (112.72.13.7)
    Сайхан хүмүүсийн үр хүүхэд сайн мөртэй явна байхаа. Ивээлд амжилт хүсье. Одоо манай киноны салбар сайн дурынхнаар дүүрээд кино гэж хэрэг алга. Өөд нь татаарай хүү минь.
    2014 оны 09 сарын 30 | Хариулах
  • Haanhuu (202.179.20.181)
    Saihan huu bna. Mongolin kinond eej shigee tom oron zai ezleerei. Chi shuu!
    2014 оны 09 сарын 02 | Хариулах
  • kkk. (182.160.3.170)
    eejiinh ni zaluugiin bultsen nud yag bnaa
    2014 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (85.218.60.11)
    Sain huu bn,amjilt husie
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.13.20)
    -Тэгвэл ээж, аав хоёрынхоо аль кинонд нь илүү дуртай вэ? -“Жинжиймаа”-д.
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.193.15)
    ээж шигээ сайхан сэтгэлтэй болоорой
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ
    9 цаг 54 мин
  • Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томиллоо
    12 цаг 5 мин
  • “ШУНХЛАЙ” ХХК ТОП-100 аж ахуйн нэгжээр 22 дахь жилдээ шалгарлаа
    12 цаг 53 мин
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
    13 цаг 0 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий анхаарал татаж ойрын ДӨРВӨН тоглолт
    13 цаг 32 мин
  • Норвегийн угсаа залгамжлах хан хүү 4 жилийн хорих ял сонслоо
    13 цаг 40 мин
  • Имарт “ТОП-100” аж ахуйн нэгжийн 21-т шалгарлаа
    14 цаг 2 мин
  • Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ
    14 цаг 18 мин
  • Монгол, Австрийн эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын 9 дүгээр хуралдаан болов
    14 цаг 33 мин
  • Эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг дэмжих зорилгоор санамж бичиг байгууллаа
    14 цаг 46 мин
  • Шведийн шигшээ багийн тоглогч Ясин Аяри төрөлх Тунисынхаа эсрэг хоёр гоол оруулав
    15 цаг 15 мин
  • Японы хөгжөөн дэмжигчид ДАШТ-ий тоглолтын дараа цэнгэлдэх хүрээлэнг цэвэрлэж, дэлхий нийтийн хайрыг татав
    15 цаг 31 мин
  • Д.Сумъяабазар: Хотын төсөв, эдийн засгийн асуудлыг УИХ хэлэлцэж, хяналт тавьж байгаа нь төрийн тогтолцооны хувьд зүй ёсны хэрэг
    17 цаг 2 мин
  • Нью Йорк Никс багийн уналт босолтыг харшуулсан 80 жилийн түүхэн замнал
    17 цаг 22 мин
  • ДАЙНЫ БАЙДАЛ: АНУ-Иран улсууд эвлэрч, Ойрх дорнодод дайны гал намжих найдвар
    17 цаг 50 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар ажиллаж, 16 иргэний амь насыг авран хамгаалжээ
    17 цаг 57 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
    18 цаг 17 мин
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
    18 цаг 17 мин
  • Өнгөрсөн шөнө Германд ялагдсан 150 мянган хүн амтай үзэсгэлэнт Кюрасао арлын тухай бид юуг мэдэх ёстой вэ?
    18 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
    18 цаг 46 мин
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг нэр дэвшүүлжээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • "ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • No Brand-ийн Монгол дахь анхны салбар Яармагт нээгдэнэ
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
24 баримт
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК