Уг хэрэг өчигдөр Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд гарчээ. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг “Тавантолгой” ХХК-ийн захирал Т “Олимп” спорт барааны дэлгүүрийн гадаа “Мерседес бенз” маркийн машинаа орхиод оржээ. Гэтэл машинд хулгай орж, дотор нь байсан түрийвч, “Хас”, “Хаан”, “Голомт”, “Хадгаламж” банкны картууд, 15 мянган ам.доллар, 500 мянган төгрөг, таван хос монетан бөгж, брэндийн цүнх зэрэг алдагдсан байна. Одоогоор гэмт этгээдийг эрэн сурвалжилж, хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Чимэг