Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг Дархан-Уул аймагт гарлаа. Тус аймгийн түүхий эд авдаг газар 41 настай эрэгтэй И, 39 настай Г нар хамт архи уужээ. Улмаар хоорондоо маргалдаж, иргэн Г, иргэн И-г хувцасных нь захаар боомилж хөнөөсөн байна. Түүнийг аймгийн цагдаагийн хэлтэст саатуулан шалгаж байгаа аж.
Б.Чимэг